Өнөөдөр болох үйл явдал

download (4)09:00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, цаашид хийх үйл ажиллагаа, авах арга хэмжээ” уулзалт семинар болно. Утас 99773800, 89008516


09:00 цагт “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны 2 дугаар шатны шалгаруулалт Зэвсэгт хүчний 013 дугаар анги дээр эхэлнэ. 2 дугаар шатанд шалгарсан 9 ангийн цэргийн жагсаалын ажиллагааг дүгнэнэ. Утас: 99666553


09:30 цагт Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбооны сургалтын танхимд Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний холбоо Олон улсын хоршооллын холбооны Ази-Номхон далайн бүсийн байгууллагатай хамтран “Хоршооллын хөгжилд эмэгтэйчүүдийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх нь” сэдэвтэй сургалтыг Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний холбооны сургалтын танхимд зохион байгуулна. Утас: 11-458899, 91102443, 99310044


10:00 цагт БСШУЯ-ны 401 тоотод БСШУЯ-аас зохион байгуулах “Монголын инновацийн долоо хоног” арга хэмжээний тухай олон нийтэд мэдээлнэ. Хэвлэлийн хурлын үеэр Монголын шинжлэх ухааны салбарт гарсан дэвшлүүд, Монгол эрдэмтдийн гаргасан шинэ, шилдэг санаа, шинэ технолгиудын талаар танилцуулна. Арга хэмжээнд БСШУ-ны сайд болон төрийн өмчийн дээд сургуулийн удирдлагууд, хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл оролцоно. Утас: 91913865


11:00 цагт залуучуудын олимпийн аварга Б.Батцэцэгт туслах хандивын аяны талаар “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд мэдээлэл хийнэ.


11.00 цагт Мэргэжлийн хяналтын байцаагч нар Бөмбөгөр худалдааны төвд хүнсний худалдаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ. Хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошго, хадгалах хугацаа, хуурамч бүтээгдэхүүн байгаа эсэх зэргийг шалгана. Утас 91989890


11:00 цагт МУСТА жүжигчин Г.Ундармаа “Green house” цогцолборын I давхарт сэтгүүлчидтэй уулзаж өөрийн зохион байгуулж буй эмнэлгүүдийн хүлээн авах танхимыг тохижуулах ажлын явц болон уран бүтээлийн ажлынхаа талаар дэлгэрэнгүй чөлөөт ярилцлагыг хийнэ.


12:00 цагт Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс сэтгүүлчдэдтэй хийх “Эрүүл мэндэд ээлтэй үдийн цай” уулзалт НЭМХ-ийн 2 давхарын 204 тоот Сургалтын танхимд болно. Утас: 99124735


13:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд “Монголын нийгэм дэх чөлөөт хүсэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын тухай хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99731952, 99050309


19:00 цагт Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний холбоо Олон улсын хоршооллын холбооны Ази-Номхон далайн бүсийн байгууллагатай хамтран “Хоршооллын хөгжилд эмэгтэйчүүдийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх нь” сэдэвтэй сургалтын хүрээн зохион байгуулж буй хүлээн авалт Кемпински зочид буудлын Алтай ресторанд болно. Утас: 11-458899, 91102443, 99310044

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …