“Люмино” хамтлагийн шинэ клип – Яасан байх нь уу?

32_db868c8506ae0fbe4c08f35fea7f0647cd1fbe42Монголын хип хоп урлагийн анхдагчдын нэг “Люмино” хамтлагийн шинэ уран бүтээлийг хүлээдэг сонсогчид олон байдаг. Тэгвэл тэд энэ удаад удаан хүлээлгэсний эцэст “Яасан байх нь уу?” хэмээн шинэ уран бүтээлээ клипжүүлэн өнөөдрөөс цацаж эхэллээ. Энэ дуу нь үзэгчдийн дунд бүтэн жилийн турш хүлээлт үүсгээд байсан “3 найз: Яасан байх нь уу?” УСК-ы дуу юм байна. Тус кино нээлтээ хийснээсээ хойш танхим дүүрэн үзэгчдэд инээд хөөр, эерэг энерги бэлэглэсээр байгаа юм. Дууны үгийг “Люмино” хамтлагийнхан өөрсөддөө тохиолдсон паянтай явдалд тулгуурлан бичсэн бол хөгжмийг Оки зохиож, продюсераар Mcbeatz ажилласан байна.

Ингээд “Люмино” хамтлагийн шинэхэн клипийг хүргэж байна. Яасан байх нь уу? Тасархай дуу болсон байх нь.

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …