“Ард түмний эцэг”-ийн тайлагдаагүй нууцаас

6m8fkvv0loklufbrqk7hq4g0jdОросууд их удирдагч Иосиф Виссарионовичийнхаа тэнгэрт хальсан тухай эмгэнэлт мэдээг 1953 оны гуравдугаар сарын 5-нд анх дуулцгаажээ. Үхлийн шалтгааныг албан ёсны бичиг баримтанд тархинд цус харвасан хэмээн тэмдэглэсэн байдаг гэнэ. Гэвч “ард түмний эцэг” И.В.Сталиных нь тухай домог адил яриа хөөрөө өнөөг хүртэл яригдсаар л байдаг аж. Тэдгээрээс цөөн заримыг хураангуйлан хүргэж байна.

Сталины аминд хэн хүрэв 

Иосиф Сталиныг Ближний дэх зуслангийнхаа байшинд газар ухаангүй хэвтэж байхад нь  хамгаалалтын ажилтан Пщтр Лозгачев анх олжээ. Тэр өдөр гуравдугаар сарын 1 байсан гэдэг. Тэрээр энэ тухайгаа “Эхлээд өрөөнд нь орж үзсэн. Байхгүй болохоор нь угаалгын өрөөнд, дараа нь зочны том танхимд үзсэн ч Сталин байхгүй байв.

Зочид хүлээж авдаг танхимаас гараад хоолны жижиг өрөөний хаалга хагас онгорхой, гэрэл нь асаалттай байхыг хараад явж ортол нөхөр Сталин газарт нэг талаараа тохойлдоод унасан бололтой хэвтэж байсан. Би гүйж хүрээд “Та яасан бэ, нөхөр Сталин” гэж асуусан ч хариулт сонсч чадаагүй. Түүний хажууд шалан дээр “Правда” сонин, бас Цагны нэгдүгээр үйлдвэрийн хийсэн халаасны цаг нь хэвтэж байв” хэмээн дурссан байдаг. Маргааш нь буюу гуравдугаар сарын 2-ны өглөө эрт эмч ирж эхний оношийг тавьсан. Тэгэхэд түүний баруун тал мэдээгүй болсон байжээ. Эхний ээлжинд цусны даралтыг бууруулж, зүрхний үйл ажиллагааг хэвийн болгоход эмч нар хамаг анхаарлаа тавьсан ч одоотой адил сайн эм тариа байгаагүйгээс ч болсон уу аварч чадаагүй. Гэхдээ хамаатан садангийнхан нь хэрвээ эмч нар маргааш нь биш өмнөх өдөр нь ирсэн бол аврах л байсан хэмээдэг.
Сталиныг амьсгал хураах мөч хүртэл Зөвлөлтийн тухайн үеийн удирдагчид Берия, Маленков, Хрушев, Ворошилов, Каганович хажуугаас нь холдоогүй гэдэг. Берия бүр хэд хэдэн удаа их удирдагчаа ядаж ганц бол үг хэлээч хэмээж байжээ. Сталин ухаан оролгүй байсаар гуравдугаар сарын 5-ны 21:50 цагт амьсгал хураасан.
Сталиныг жамаараа тэнгэрт халиагүй, түүнийг алсан гэсэн цуу яриа оршуулгын бараг маргаашаас л тарсан байна. Хэдийгээр үүнийг нь батлах ямар нэг нотолгоо байхгүй ч “ард түмний эцэг”-ийн үхлийг хүссэн хүн эргэн тойронд нь хэдэн арваараа байсан хэмээдэг юм. Коммунист намын дээд удирдлагыг Сталин тэр чигт нь бут ниргэж ч магадгүй нөхцөл байдал үүссэн тул Вячеслав Молотов, Никита Хрущев, Лаврентий Берия нарын хэн хэнд халтай байжээ. Мөн түүний хүү Василийг ч хардаад амжсан. Эдгээрээс хамгийн их тарсан буюу магадлал өндөртэй хувилбарыг Лаврентий Бериятай холбодог. Тухайлбал, Хрушев нэгэнтээ “Сталин нас барахад хамгийн их баярласан нь Берия. Түүний царай бараг л гэрэлтэж байсан. Тэр Сталины хөрч амжаагүй цогцсынх нь дэргэд зогсч байхдаа бүдүүлгээр хэлбэл тун ч хөгжилтэй бас нүдэн дээр л залуужчих шиг болсон. Магадгүй Берия тэр үед өөрийнх нь цаг ирлээ гэж бодсон байх. Түүнийг барьж дийлэх хүч үгүй боллоо гэдэгт итгэсэн тэр мөчид баярласан сэтгэлээ нуухад хэцүү байсан биз” хэмээн дурссан байдаг юм. Мөн Берия нэг удаа “Сталин бол жинхэнэ галзуу. Тэр биднийг толгой дараалан буудаж ч мэднэ” хэмээж байсныг ч ярьсан.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …