Бүртгэлийн загвараас зөрүүтэй эм авахгүй байхыг анхааруулж байна

38402bfab3e72f46d83c4e954a9b2d6dПольш Улсын Польфарма эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Диакарб (ацетазоламид) 250мг шахмал эм нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Уушги-зүрхний дутмагшлаас шалтгаалсан хаван, нүдний глауком /нүдний дотоод даралт ихсэх/ өвчин, шээс хөөх зорилгоор болон эпилепси /уналт, таталт/ -ийн үед хэрэглэдэг энэ эмийг эмийн сангууд жороор олгох ёстой.

Гэтэл энэ эмийг ОХУ-ын “Акрихин” эмийн үйлдвэрт савласан гэсэн хаягтай, бүртгэлийн загвараас зөрүүтэйгээр зах зээлд худалдаалж байна.Улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй Диакарб эмийн савлагаанд ОХУ-ын “Акрихин” үйлдвэрт үйлдвэрлэсэн гэсэн бичигтэй, хэрэглэх  арга, зааварын бичилт, үйлдвэрлэсэн огноо, цуврал, бүртгэлийн дугаар, эмийн найрлагын бичилт байгааг анхааруулья.

Цаашид эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийг импортлох, худалдах, хэрэглэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллага сэрэмжлүүлж байна. Манай улсад  үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой. Ингэхдээ эмийн чанар аюулгүй байдлын баталгааг хангах чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээнд нийцүүлэн эмчилгээний өндөр идэвхтэй, чанартай, аюулгүй эмийг  бүртгэдэг юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …