“Өгийн цом” яруу найргийн наадам болно

798c7ff7026d04fdbig3923954872015-05-25-13-11[www.urlag.mn]Эх болсон байгальтайгаа зүй бусаар харьцсан болон дэлхийн дулаарал, цөлжилтийн уршгаар жил ирэх тусам олон гол мөрний урсац, нуур цөөрмийн усны түвшин нь багассаар байгаа билээ.

Монголын үзэсгэлэнт нууруудын нэг Өгий нуур ч нэгэн адил усны түвшин нь дундарснаар, нарны шууд тусгал ёроолд нь хүрч зэрлэг өвс, ургамал ихээр урган бохирдож байгаа учир нуураа хамгаалах, түүний усны түвшинг нэмэгдүүлж цэнгэгшилтийг хангах, экологийн тэнцвэрийг хадгалахыг зорилгоо болгож буй. Энэ хүрээнд байгуулагдсан “Өгий нуур сан” ТББ болон БОНХЯ, “Байгаль хамгаалах сан”, Монголын Зохиолчдын Эвлэл, “Шинэ Мянган” УЗН хамтран “Өгийн цом” яруу найргийн наадмыг ирэх сарын 13-нд Өгий нуурын эрэгт зохион байгуулахаар болжээ. Наадамд оролцох найрагчид Өгий нуурыг магтан дуулсан шүлэг болон чөлөөт сэдвээр бичсэн шүлгээр оролцох бөгөөд найрагчидын бүтээлийг ирэх зургадугаар сарын 10-ныг хүртэл МЗЭ-ийн 206 тоотод хүлээн авах аж.

Бүтээлээ ирүүлсэн яруу найрагчдаас 15 яруу найрагч дараагийн шатанд шалгарч тэргүүн байр нэг сая таван зуун мянга, цом, өргөмжлөл, дэд байр нэг сая төгрөг, өргөмжлөл, гуравдугаар байр 800 мянган төгрөг, өргөмжлөл, тусгай байр хоёр хүн тус бүр 500 мянган төгрөг өргөмжлөлөөр шагнагдах юм байна.

Санал болгох мэдээ

“Ном ярьж өгье” нэвтрүүлэг: Мишель Обама – Миний түүх

“Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлч, редакторуудын нэгдлээс зохион байгуулдаг “Миний сурвалжилга – Миний түүх” уулзалт болж өндөрлөлөө. …