“Зангараг” киноны уран бүтээлчид маргааш 150 хүүхдийг баярлуулах нь

 

kino-1725149635201505301136Адал явдалт, уянгын драмын төрлийн “Зангараг” уран сайхны киноны нээлт ирэх зургадугаар сарын 10-нд болох гэж байгаа билээ. Олны анхаарлыг ихэд татаж буй тус киноны зохиолыг А.Батбаатар бичиж, ерөнхий найруулагчаар ажиллажээ. Гол дүрүүдэд нь  Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ц.Төмөрхуяг, Д.Бямбацогт, Г.Золбоот, П.Баттөр, Г.Алтангэрэл, Д.Дэлгэрсайхан, жүжигчин Е.Баярмагнай, Т.Анар, Т.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнхсоёл нар тоглосон байна.

“Sky Pyramid” студийн энэхүү киногоор дамжуулан үзэгч түмэндээ олон зүйлийн ухаарал хайрлаж, амьдралын үнэ цэнийг ойлгуулан, аз жаргалын утга учрыг таниулах гэж зорьсон авьяаслаг уран бүтээлчдийн маань хүсэл тун удахгүй биелэх нь. Сонирхолтой үйл явдлаар дүүрэн өрнөх “Зангараг” кинонд эр хүний мөс чанар, аминаас уяатай нандин хэлхээс, ээдрээт зангилаанд алдуураагүй тэсвэр тэвчээр, зангараг зэргийг тун тодорхой харуулсан аж.

Алдаж бүдэрсэн амьдралын нугачааг өөрийн эр чадлаар туулан бэдчиж яваа идэр залуус маань амь тулсан хүндхэн үед эр хүний зангаргаар хэлсэн үгэндээ эзэн байж, хэзээ ч нугаршгүй ноён нуруутай байж чадах болов уу… “Хүн үзэн ядалт өш хонзонд автахаараа хамгийн эрхэм чанараа гээж мөхөл рүүгээ ойртож байгаагаа хэзээ ч ухаардаггүй. Үр дүнд нь өнөөдөр маргааш хоёрын алинд нь ч амьдарч чаддаггүй. Тэд хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарч тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг. Учир нь зам болгон зөв байдаггүй” гэдгийг үзэгчид маань энэхүү киноноос мэдрэх биз ээ.

Сонирхуулахад тус киноны уран бүтээлчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан маргааш амьдралын боломж муутай айл өрхийн 150 хүүхдэд бэлэг гардуулж, баярлуулахаар зэхэж буй гэнэ шүү.

kino-2791026545201505301136 kino-3462479718201505301136 kino-4945092039201505301136 kino-5374623542201505301136 kino-6926525586201505301136 kino-7591130471201505301136Б.Содон

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …