Сар гаруйн дараа Үндэсний их баяр наадам болно. Баяр наадмыг зохион байгуулах хороо аль хэдийн ажилдаа орж, бэлтгэл ажлаа хангаж байгаа. Жил бүр баяр наадмын нээлт дээр Монголын урлагийн томоохон төлөөлөл болсон дуучид ая дуугаа өргөдөг. Тэгвэл энэ жил дэлхийн одыг дуулуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал наадмын нээлтийн тоглолтод дуучин, жүжигчин Женнифер Лопесыг дуулуулахаар ярилцаж байгаа гэнэ. Үндэсний баяр наадмаараа заавал гадны уран бүтээлчид 2 тэрбум зарцуулж дуулуулах хэрэг байна уу хэмээн иргэд дургуйцаж байгаагаа илэрхийлсээр байна.