Малын удмын үндэсний сангийн цогцолборын эхний ээлж 9 дүгээр сарын 20-нд ашиглалтад орно

Зохиомол үржүүлгээр төрсөн тугалнууд илүү “царайлаг”
Хилэн хар, ягаан гэмээр орог саарал, эсвэл хамба хилэн шиг бор тугалнууд тугалын хашаан дотроосоо гарахын түүс болон эгдүүтэй мөөрөлдөнө.

IMG5076Оройн саалийн цаг болж, ээжүүд нь дэргэд нь шахам ирчихээд байхад хөхөө хөхөж чадахгүй байгаадаа бухимдаж аашилж байгаа нь энэ. Гуравхан хоногийн өмнө төрсөн гэхэд өнгө нь гүн, нүд нь ч тунгалаг, бас ч гэж биерхүү, сэргэлэн цовоо зантай тэднийг хэн ч харсан өхөөрдмөөр. Зохиомол хээлтүүлгээр төрсөн гэвэл хэн ч итгэхээргүй. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт Зэвсэгт хүчний 310 дугаар анги байдаг. Энэ анги өөртөө экологи, хөдөө аж ахуйн албатай. Харин тэр зохиомол үржүүлгээр хуултүүлж төрүүлсэн тугалнууд энэ албаны аж ахуйнх. Аж ахуйнхан ч тугалнууддаа хачин их хайртай. Учир нь тэд цаанаа л өөр, хэтэрхий хэрсүү гэмээр байдаг гэж малчин эзэн нь хэлж байлаа. Манай орон 50 гаруй жилийн өмнөөс малын зохиомол хээлтүүлгийн ажлыг хийж эхэлсэн байх юм. Тухайн үедээ өндөр ашиг шимт бухнаас үр авч хөлдөөх, төв суурин газрын хүн амыг сүүгээр хангах зорилготой байж. Энэ зорилго одоо ч хэвээрээ, Малын удмын үндэсний сан энэ ажлыг өөрийн чиглэлээ болгон улс орныхоо мал үржлийн ажлыг тодорхойлон ажиллаж байна. Тэд малчид, фермерийн захиалгаар гэр нь очиж, малд нь зохиомол хийж өгдөг. Мөн удам гарваль, ашиг шимийн бүртгэ явуулж, мэдээллийн санг бүрдүүлдэг. Жил бүрийн тав болон есдүгээр сард мал үржлийн техникч бэлтгэх сургалтыг малчид болон малзүйчдын дунд зохион байгуулдаг. Үүнээс гадна 12 аймагт үүлдэр, омог, хэвшлийн цөм сүргийг өсгөн үржүүлдэг юм.
Хамгийн анх 1958 онд Малын зохиоиол хээлтүүлгийн төв станц нэртэй байгуулагдаж байсан энэ байгууллагынхан 50 гаруй жилийн туршид өөрийн орны малын ашиг шимийг нэмэгдүүлэх, арвин ашигт хээлтүүлэгч, малын үр хөврөл болон үрийг тээвэрлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бүхий л хүчин чадлаа зориулж иржээ.
Азотоо үүрээд сайн дураараа л явна даа
Малын удмын үндэсний сангийн албаны дарга Б.Тунгалаг:
Үнэнийг хэлэхэд мал зүйч, зоотехникчдэд маань залуу халаа гэх зүйл бараг алга. Олонх нь ахимаг насны, тэтгэвэрт гарсан, сайн дураараа энэ ажлыг хийдэг хүн байдаг. Улсаас ямар ч урамшуулал авдагггүй. Гэхдээ л тэд маань малынхаа төлөө азотоо бор уутанд хийж үүрээд л явна шүү дээ. Ядаж л тэднийг галт тэргэнд хийтэй нь оруулдаггүй, мөнгө өгч “шовгор”-дож байж л авч явдаг гэж ярьдаг. Малын удмын үндэсний цогцолмор маань тун ч удахгүй ашиглалтанд орж, энэ ажил маань улам их хөгжин, цэцэглэх байх гэдэгт би итгэлтэй байдаг шүү.
Бидэнд Чехүүдээс ч илүү туршлага байдаг юм билээ.
Малын удмын үндэсний сангийн гүйцэтгэх захирал Я.Батсүх:
Хэдхэн хоногийн өмнө би Чех улс руу туршлага судлаад ирлээ. Тэнд үр хадгалах банк дээд цэгтээ хүртэл хөгжсөн гэдгийг хэлэхгүй байхын аргагүй. Гэхдээ манай малзүйя, зоотехникчид зарим талаараа тэднээс хамаагүй илүү байхыг хараад маш ихээр бахархсан. Тун удахгүй бид Малын удмын сангийн цогцолборыг ашиглалтанд оруулах гэж байна. Ирээдүйгээ сайхнаар харж байгаа.
Цогцолборт өсгөдөг мал симфони сонсоно
2011 оноос эхлэн Малын удмын сангийн үндэсний цогцолборыг барих ажмл эхлэсэн. Энэ ажлын эхний ээлжийг ирэх 9 дүгээр сарын 20-нд ашиглалтад оруулахаар Малын удмын үндэсний сангийнхан төлөвлөжээ. Малын удмын сангийн үндэсний цогцолбор гэдэг нь “Монгол мал” хөтөлбөрт тусгагдсан, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 78 дахь зорилт юм. Нийт 27 тэрбум төгрөгийг цогцолбор барих ажилд төлөвлөсөн. Энэ онд нэг тэрбум төгрөгийг улсын төсвөөс авч байгаа бөгөөд есдүгээр сарын сүүл гэхэд цогцолборын 27 барилга байгууламжийн 11-ийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ цогцолбор нь улсын хэмжээнд байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон малын удмын санг хамгаалах юм. Мөн цөм сүргийн гарваль, ашиг шимийн бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагаанд тулгуурласан шилдэг омог, үүлдэр, гадаадын өндөр ашиг шимт мал, амьтны шалгарсан удмыг сайжруулах. Биотехнологи, генийн инженерчлэлийг нэвтрүүлэх замаар донор сүрэг бий болгох юм. Нөгөө талаас гүн хөлдөөсөн үр, хөврөл үр үйлдвэрлэх, шилжүүлэн суулгах, малд зохиомол хээлтүүлэг хийх, монгол малын генийн санг зохистой ашиглах, хадгалах зэрэг үйл ажиллагааг явуулна гэж Малын удмын үндэсний сангийн гүйцэтгэх захирал Я.Батсүх хэллээ. Үүнээс гадна үзэсгэлэн худалдааны танхим, цогцолборт ажилладаг ажилтан, ажиллагсдын орон сууц гээд бүхий л нийгмийн асуудлыг зохицуулахаар төллөвлөжээ. Хамгийн сонирхолтой нь тэнд өсгөж байгаа бух болоод, бог малууд ямар ч стрессгүй, амгалан тайван, бүр симфони хөгжим сонсдог. Учир нь тэднийг тийм л амгалан, тайван байлгаж чадаж гэмээнэ арвин ашигтай малын үр болоод үр хөврөлийг авч үлдэж, мөн сүүний чиглэлийн үнээнүүдийг өсгөх боломж гарах юм байна. Үүнээс гадна нь тоо нь цөөрч байгаа удмын санг хадгалан авч үлдэхэд ч асар их нөлөөг үзүүлнэ.
25 мал үржлийн техникч сургалтын гэрчилгээгээ гардлаа.
Сүүлийн таван жилийн хугацаанд Малын удмын сангийн үндэсний сангаас мал үржлийн техникч бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Хавар болон намартаа үхэр болон бог малын үржилд тусгайлан зохион байгуулдаг энэ сургалтанд оролцох хүсэлэтй хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь сайшаалтай гэж тус сангийн мэргэжилтэн Ч.Түмэн-Өлзий ярьсан юм. Энэ жилийн хувьд Говь-Алтай, Хэнтий гээд долоон аймгийн 25 малчин энэ сургалтанд сууж, гэрчилгээгээ гардан авсан юм. Тэд танхимын сургалтаар сурсан мэдсэнээ практик дээр бие даан хийж, өөрсдөө үхэрт зохимол хээлтүүлэг хийдэг. Харин дараа нь сурсан зүйлээ өөрийн орон нутагт хэрэгжүүлэн, өндөр ашиг шимт малыг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулдаг гэсэн.

IMG5151

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …