Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж эвдрэлд орж, эвдрэлийг засахын тулд тэг зогсолт хийхээс өөр аргагүй болоод байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлын бэлтгэл өнөөдөр 10:00 цагаас эхэллээ. Засварын ажлыг хийхийн тулд тэг зогсолт хийхээр болсон. Энэ үеэр зөвхөн архи, пиво болон арьс ширний үйлдвэрүүдийн хэрэглээний усыг хязгаарлана. Харин цэцэрлэг, сургууль, талх, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд болон иргэдийн хэрэглээний усыг ч таслахгүй гэдгийг сайд Д.Оюунхорол мэдэгдсэн.
Засварын ажлыг 24 цагт багтаан хийхээр төлөвлөсөн ба энэ хугацаанд бохир усыг 50 хувийн цэвэршүүлэлт хийн Туул голд цутгахаар болжээ.
Энэ удаагийн засварт нийтдээ 40 сая төгрөг зарцуулахаар болж, уг мөнгийг Ус сувгийн удирдах газраас гаргаж байгаа аж.