Налайх хотын Захирагчийн сонгууль амжилттай өнөөдөр Налайх хотод болж өнгөрлөө. Тус сонгуульд сонгуулийн насны 20263 оролцох ёстойгоос санал авах үйл ажиллагааг зогсоосон 22:00 цагийн байдлаар нийт сонгуулийн насны иргэдийн 51.4 хувь буюу 10455 сонгогч саналаа өгсөн байна.
Захирагчийн сонгуулийн ирц хүчинтэй ирцэд хүрсэнтэй холбоотойгоор Налайхын Сонгуулийн тойргийн нэгдсэн хорооноос нэр дэвшигчдийн саналыг тоолох үйл ажиллагааг эхлүүлсэн байна.
Дашрамд дурьдахад Налайх хотын сонгуулийн санал тоолох үйл явцыг гар тооллогоор хийж байгаа юм. Удахгүй нэр дэвшигчдийн авсан саналын хувийг та бүхэндээ хүргэх болно.
Ugluu.mn