Б.Ангирмаа “Киви”-г дахин нэгтгэв

582_500x500“Киви” хамтлаг эргэн нэгдэж, уран бүтээлдээ орж байгаагаа өнгөрсөн хагас сайн өдөр батлан харуулав. Тэднийг продюссер Б.Ангирмаа нь нэгтгэж чаджээ. Уг нь тэднийг уран бүтээлээсээ завсарлага авч тус тусын уран бүтээлийн зам мөрөө хөөсөн гэдэг ч тэд зуны дэлгэр цагийг тохиолдуулан хит дууны баярын тоглолтоо энэ сарын 13-нд “Marquee-27” клубт амжилттай тогложээ.

Тоглолтод тус хамтлагийн хамгийн шилдэг 25 дуу дуулагдсанаас гадна Ука, Намуунаа нар ганцаарчилсан дуунуудаа дуулж, мөн урилгаар хамтлагийн продюссер, дуучин Б.Ангирмаа, залуу уран бүтээлч С.Хишигжаргалын хамт оролцож, “Тал нутаг” хуучны сайхан дуугаараа мэндчилгээ дэвшүүлжээ.

Мөн уг тоглолтыг үзэж чадаагүй үзэгчдэд зориулж энэ сарын 19-нд дахин тоглохоор болсон аж.

Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох мэдээ

Итали улсад “Монголын соёл судлалын төв”-ийг байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “монгол хэл, соёлыг дэлхий дахинд …