Өдөрт 250-300 машин нүүрс Чалко компани руу экспортонд ачигдаж байна

210234Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дэд ажлын хэсэг 06 дугаар сарын 14-15-нд Өмнөговь аймаг дахь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхын уурхайд ажиллалаа.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхын уурхай үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд өдөрт 250-300 машин нүүрс Чалко компани руу экспортод ачигдаж байна. Мөн тус компанийн агуулахад экспортлоход бэлтгэсэн 2.3 сая тонн нүүрс бэлэн байгаа бол хөрс хуулалт хийж олборлоход бэлэн болсон 2 сая тонн нүүрс байна.

Нийт 4.3 сая тонн нүүрсийг одоогийн зах зээлийн ханшаар тооцоход 4-5 сарын хугацаанд Эрдэнэс Тавантолгой ХК нь Чалко компанид төлөх 142 сая ам.долларын өрийг төлж дуусгах ажээ.

Ugluu-logo34

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц …