Хөдөөнөөс хотыг зорьсон Бодь, Болдоо 2-ын үйл явдалтай танилцаарай

11356317_760807950700305_1331702813_n “Милл” кино компанийн ээлжит уран бүтээл болох “Made in Ulaanbaatar” кино 06 сарын 17-ны өдөр Тэнгис кино театрт албан ёсны нээлтээ хийлээ. Тус кинонд Мөрөөдлийн театрын жүжигчин Б.Баттөмөр /СТА/, Г.Эрхэмбаяр, О.Долгор, Б.Батмэнд нар гол дүрийг бүтээсэн байна. Нээлтийн үйл ажиллагаанд Рэппер Gee, Uvertura хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм.

Энэхүү кино нь өнөөгийн Улаанбаатарын өнгө төрх, газрын төлөө хүн алахаас ч буцахгүй шуналд автсан эрхтэн, дархтнуудын тухай мөн гал голомтоо сахин хамгаалж, улс эх орноо гэсэн сэтгэлтэй энгийн Монгол иргэний тухай өгүүлдэг. Хөдөөнөөс, нийслэлийг зорьсон Болдоо, Бодь хэмээх хоёр залуу төсөөлснөөсөө ч хүнд хэцүү, дарамттай амьдралд ирснээр киноны үйл явдал эхэлнэ.

Өнөөгийн нийгмийн байдал, хүмүүсийн шунал хүсэл, мөнгөний төлөөх тэмцлийг инээдмийн хэлбэрээр харуулсан нь тус киноны давуу тал бөгөөд үзсэн, сонирхсон хүмүүсийн сэтгэгдэл ч өндөр байсан юм.

11637834_760807974033636_503645034_n 10009435_760807957366971_304305366_n 11350275_760807937366973_1678240010_n 11419740_760807970700303_1219799671_n 11349906_760807967366970_335123758_n 11303607_760807947366972_1458204565_n 11121889_760807954033638_756107004_n

Ч.Мандахнар

Undesten.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …