ХХАА-н дэд сайд Б.Батзориг орон нутагт ажиллаж байна

11358831_1012207772132186_386896106_n Сүүлийн үед  нөхөн  сэргээгддэг баялаг  болох  хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлож, эдийн засгийн эргэлтэд оруулах  тал дээр салбарын яамны зүгээс ихээхэн анхаарч байгаа . Энэ хүрээнд БНХАУ-ын талтай  тодорхой тохиролцоонд хүрч  цаашид мах экспортлох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр  ХХАА-ын дэд сайд Б.Батзориг тэргүүтэй холбогдох албаны  хүмүүс Сүхбаатар аймгийн Бичигт боомтод   ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд юуны түрүүнд хил боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм . Иймээс энэ сарын 21-27-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хил боомтын дарга Гуо Ган болон Хорио цээрийн газрын дарга Жан Шаотун нартай албан уулзалт хийж, хоёр талын боомтуудын  үйл ажиллагаатай  танилцан,  асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.

11650499_1012207815465515_2099641898_nУргамлын үр, үрслэг, суулгац, мал, амьтан болон үржлийн мал экспортлоход Сүхбаатар аймгийн Бичигт, Дорнод аймгийн Баянхошуу боомтыг нэмсэнтэй холбогдуулан эдгээр боомтоор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломж  ч бас нээгдсэн . Тиймээс  Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрүүд хийгдэж эхэлсэн байна.  Баянхошуу-Өвдөг, Сүмбэр-Рашаан, Бичигт-Зүүн хатавч боомтуудад хорио цээрийн хяналт явуулах хүчин чадлыг бий болгох, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дээрх боомтуудаар экспортлох саналыг Хятадын талд тавьж, ойрын хугацаанд  хамтран шийдвэр гаргахаар  ажиллаж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …