Шүүгчийн ганцаарчилсан сургалт үргэлжилж байна

Шүүгчийн ганцаарчилсан сургалтын 10 дугаар ээлжийн сургалт өндөрлөж, оролцогчид “Батламж”-аа гардан авлаа. Энэ удаагийн сургалтад Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч П.Долгормаа, Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүхийн шүүгч Н.Баярхүү, Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн шүүгч П.Ууганцэцэг нар оролцлоо.

1ox185zs3j9iiu6t09u2oyezmСургалтад оролцогчид суралцах төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудаа тус хүрээлэнгийн номын санд түшиглэн хэрэгжүүллээ. Шүүгчид өөрсдийн сонгосон болон мэргэшиж буй сэдэв, чиглэлээр ном зохиол, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцаж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, референтүүдээс судалгааны болон эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих арга зүй, олон улсын гэрээ конвенцыг шүүхэд хэрэглэх зэрэг сэдвээр ярилцлага хийж, харилцан туршлага солилцлоо.

Сургалтын төгсгөлд тус сургалтад хамрагдсан шүүгчид өөрсдийн сонирхсон чиглэлээр мэдлэг,  ур чадвараа богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлсэнд талархал илэрхийлж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн номын санд “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Монгол хэлний тайлбар толь” 2014 он, МУИС-ийн Хууль зүйн сургуулиас эрхлэн гаргасан “Эрх зүйн үндэс” 2015 он, Т.Сэнгэдорж, С.Энхмэнд, С.Энхсаруул нарын “Экологийн эрх зүй” 2015 он зэрэг ном бүтээлүүдийг дурсгав.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …