“Язгуур ” хамтлаг ойн баяраараа Богд уулнаа гарч аялгуу өргөжээ

yazguur-hamtlag-640x416Монголын язгуур урлагийг үндэсний болоод орчин үеийн хөгжимтэй хослуулан дуулдаг “Язгуур” хамтлагийн уран бүтээлчид монголдоо төдийгүй дэлхий дахинд язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлэхээр хүчин зүтгэж байгаа билээ. Тус хамтлаг энэ онд нэг нас хүрч байгаа бөгөөд энэ өдрөөрөө уул ус, байгаль дэлхийдээ хүндлэл үзүүлж Богд ууландаа гарч ая дуугаа өргөлөө.

Хамтлагийн залуус тун удахгүй олон гайхалтай уран бүтээлээр сонсогч түмнийхээ сонорыг мялаахаар бэлтгэл ажилдаа хэдийн ороод байгаагаа дуулгасан юм. Ингээд авъяаслаг уран бүтээлчиддээ нэг насны баярын мэндийг хүргээд тус хамтлагийн Богд уулнаа ая дуугаа өргөсөн бичлэгээс хүргэж байна.

эх сурвалж: urlag.mn

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …