Ховд аймагт үерийн улмаас 4 иргэн амь насаа алджээ

b4ea6fb5978314d0great06 сарын сүүлчээр баруун аймгуудын нутгуудаар үргэлжилсэн бороо орж зам харгуй эвдрэх, гол усны түвшин нэмэгдэх, гүүр нурах, үер буух зэргээр ихээхэн хүндрэл учруулжээ. Үүнээс улбаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна.

Баян-Өлгий аймгийн Ховд голын усанд 15 настай хүүхэд осолдож эндсэн бол Ховд аймагт 4 иргэн амь насаа алджээ. Ховд аймгийн төв Буянт голын усанд 6 настай хүүхэд осолдож эндсэн бол тус аймгийн Манхан суманд 1 иргэн, Зэрэг суманд 2 иргэн үерт цохигдон амь насаа алдсан байна.

2015 он гарсаар улсын хэмжээнд усны ослын золгүй 06 сарын 29-ны байдлаар тохиолдлоор нийт 28 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгдэж, 29 хүн амь насаа алдсан байна.

Тун удахгүй улсын баяр наадам болно. Иймд аялал, амралт зугаалгаар явж байгаа иргэд, гол, мөрөн болон хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлох, үерийн уснаас хамгаалсан суваг, шуудуу татах, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гарам, гарцаар зорчихыг анхааруулж байна.

 

gresw54ws

Цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдаж болзошгүй

             Мөн ирэх 07, 08 дугаар сард өдрийн их халалтын улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй талаар цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Иймд аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газарт үүрэг, чиглэлийг өгөн ажиллаж байна.

-Баяр амралтын үеэр гол, нуур, цөөрөм, эрсдэл ихтэй газруудад нэмэгдэл хүн, хүч техник хэрэгсэлтэй эргүүлийг 24 цагаар үүрэг гүйцэтгүүлэх;

– Усны осол ихээр гардаг газруудад сэрэмжлүүлэх тэмдэг, тэмдэглэгээ, хамгаалалт тавих, цагдаагийн байгууллагатай хамтран завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах ажлыг эрчимжүүлэх, амралт, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд зориулсан зөвлөмж бэлтгэн тараах,

– Нуур, цөөрөм, гол мөрөн бүхий газраар бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, болзошгүй гамшгийн аюулаас амь нас, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар иргэдэд зориулсан мэдээ, мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон удаагийн давтамжтай хүргэх;

– Усархаг бороо орох үеэр автозамын нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул баталгаатай автозам, гүүр, гарамыг сонгох, гол ус гатлахдаа аюулгүй байдлаа хангахыг иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нарт онцгойлон анхааруулах;

– Усанд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, үүрэг гүйцэтгэх албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалт дадлага зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд Аврах тусгай анги, зэргэлдээ аймгийн Онцгой байдлын газартай харилцан ажиллах, аюулгүй байдлыг хангах;

– Их халалтын улмаас хуурайшилтын зэрэг нэн аюултай түвшинд хүрсэн тул шаардлагатай газруудад аялал зугаалгыг тодорхой хугацаагаар хязгаарлах, морин эргүүл, хяналтын цэг, гэрээт харуулыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, түймэр гарсан даруйд унтраах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх,

Цаашид болзошгүй үер, гал түймэр, түр зуурын хүчтэй салхи шуурга, аянга цахилгааны аюулын улмаас автозам, гүүр эвдрэх, цахилгаан эрчим хүч доголдох, хүн, малын гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд аймаг, нийслэл, сум дүүргийн гамшгаас хамгаалах албадын бэлтгэл, бэлэн байдал /автомашин, техник хэрэгсэл, шатахуун, хүн хүчний томилгоо/-ыг хангаж хамтран ажиллахыг үүрэг болгоод байна.

Г.Туяа

undesten.mn

 

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …