“Best of classics: Open air” тоглолт маргааш тоглоно

best-ofУДБЭТ-ын хамт олон 2015 оны 07 дугаар сарын 04-ны өдөр “Best of Classics-Оpen air” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг “Саунд оф Монголиа” компанитай хамтран НСУГазар, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болох гэж байна.

“Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөр нь дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн, өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий тоглолт юм. Нийслэл хотын зүрхэнд орших УДБЭТ-ын хамт олон амралтын өдөр бүр соёлт хүн төрөлхтний өв болсон гайхамшигт бүтээлээр үзэгчиддээ үйлчилдэг боловч суудлын тооны хязгаарлагдмал байдлаас шалтгаалан нэг дор 500-аас олон үзэгч хамарч чаддаггүй билээ. Харин “Best of classics-Open air” анхны тоглолтыг нэг дор 3500-4000 үзэгчид ирнэ хэмээн хүлээж байна. Задгай талбайд болох учир хүн бүр хүрэлцэн ирж тоглолтыг үзэх боломжтой.

Сонгодог урлаг танд налгар зуны намуун орой, сэтгэлийн хөгийг хөндсөн шинэлэг мэдрэмжийг төрүүлэх болно.

Их хотын иргэд, зорин ирсэн зочид, эрхэм хүндэт үзэгч та бүхнийг 07-р сарын 04-ны орой их хотынхоо төв талбайд хүндэтгэн угтъя.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …