Үнэнч нохдын баатарлаг жишээ

Нохой бол хариу нэхэхгүй хайр, үнэнч зан, эзэндээ туслахад хэзээд бэлэн байдгаараа биднийг гайхашруулж дуусахгүй байгаа амьтан билээ. Өөр өөр улс оронд , өөр өөр цаг хугацаанд болсон өөр өөр үүлдрийн нохдын сэтгэл хөдлөм баатарлаг түүхээс та бүхэнд толилуулж байна.

Хачико

1(23)Хачико нь 1923-11-10-нд японы Акита хотод төрсөн нохой юм. Төрснийх нь дараахан түүнийг анагаах ухааны нэгэн профессорт бэлэглэсэн бөгөөд нохой ч эзэндээ ихэд дасаж газар сайгүй дагаж явдаг болов. 1925 онд эзэн нь зүрхний өвчнөөр гэнэт нас барахад Хачико 1 нас хагастай байжээ. Гэвч тэр өдөр бүр Сибуя өртөөн дээр ирж орой болтол эзнээ хүлээдэг байв. Шөнө нь хоосон гэрийнхээ үүдийг манан хонодог байлаа. Профессорын төрөл садангууд нохойд шинэ гэр бүл олж өгөх гэсэн боловч Хатико өртөөн дээр ирж эзнээ хүлээсэн хэвээр л байв. Төмөр замын станцын ажилчид, худалдагчид, ойр орчмынхон нь бүгд энэ түүхийг мэддэг, нохойн үнэнч занг гайхаад бардаггүй байлаа. 1932 он гэхэд Хатикогийн түүх бүх Японоор түгжээ. Хачико 9 жил эзнээ хүлээгээд үхэхэд  Япон даяар гашуудал зарласан гэдэг.


Балто

POD-020211-Balto(2)1925 онд Аляскийн Ном хэмээх жижигхэн хотын иргэдэд зовлон тохиолдож хоолойн сахуу өвчин дэлгэрчээ. Энэ аюулт өвчнөөр хүүхдүүд голдуу үхэцгээж байсан ба соёлт ертөнцөөс алсад цас мөсний дунд орших Ном хот руу яаралтай вакцин авчрах нь чухал байлаа. Ингээд 150 нохой, 20 хүнээс бүрдсэн буухиа аялал зохион байгуулжээ. Сүүлийн шийдвэрлэх замыг Гуннар Каасен гээч норвег эр эскимосс нохдын хөллөгөөтэй туулах ёстой байлаа. Нохдыг Балто нэртэй залуу хүчтэй эскимосс лайка толгойлж байв.  -51 хэмийн хүйтэнд шуурга сөрөн явж байгаад Гунар сохорч толгойлогч нохойдоо найдахаас өөр аргагүй болжээ. Балто цуваагаа итгэлтэйгээр манлайлж олон зуун хүүхдийн амийг аварсан вакциныг Номд эсэн мэнд авчирчээ. Нью-иорк хотод Балтод зориулан хүрэл хөшөө босгосон байна.


Дорадо

dorado(1)Энэ хөтөч нохой нь өөрийн сохор эзэн Омар Риверийг албанд нь хүргэж Дэлхийн худалдааны төвийн байранд өдөр бүр ирдэг байв. 2001-09-11-нд халдлага болоход тэд 71-р давхарт байсан юм. Үймээн самуун, гал түймэр, нуралт, сүйрэл болж байсан тул хараагүй Омарт барилгаас гарах ямар ч боломж байсангүй. Тэр хувь тавилантайгаа бараг л эвлэрч гүйцээд байтал гэнэт нохой нь хувцаснаас нь зууж аваарийн хаалга руу чангаахыг мэдэрчээ. Омар нохойдоо бүрэн итгэж амиа даатгаснаар тэд аврагдсан байна.


Кабанг

1370677217-hero-dog-kabang-arrives-back-in-the-philippines_2131028(1)Кабанг нэрт бяцхан нохой 2011 оны 12-р сард эзнийх нь охиныг дайрах байсан мотоциклийн дугуй доогуур гүйн орж охины амийг аварчээ. Ингэхдээ маш хүнд гэмтсэн боловч 7 сарын турш эмчлүүлсний эцэст эдгэрсэн байна. Эх орон Филиппинд нохойг баатрын ёсоор угтжээ.


Ив

doggy5_thumb(1)Ив ухаангүй болсон эзэгтэйнхээ амийг аварсан юм. Кэти Воган гэгч америк бүсгүй ачааны машинаараа явж байтал гэнэт машинд нь гал гарч салон агшин зуур утаагаар дүүрсэн байна. Кэти өөрөө машинаас гарч чадаагүй боловч ротвейлер үүлдрийн нохойдоо хаалга онгойлгон өгч амжжээ. Кэтиг ухаан алдаж байтал нохой нь хөлөөс нь зууран машинаас гаргаж чадсан байна. Тэднийг хэдхэн метр холдож амжтал гал ширүүсч машин бүрэн шатжээ.


Тру

doggy6_thumbТру гэгч сохор, дүлий мөн 3 хөлт нохой эздээ галын аюулаас аварч чадсан гэнэ. Нэгэн шөнө Кэти Крослигийнд цахилгаан утасны гэмтлээс болж түймэр гарчээ. Тэдний төрөлхийн зэрэмдэг нохой нь аюулыг зөн билгээрээ мэдэрч эзэгтэйгээ сэрээн аюулын дохио өгчээ. Кэти өөрийг нь болон хүүг нь аварсан нохойдоо маш их баярлаж байгаа гэнэ.


Лефти

doggy7_thumbЛефти нэрт нохойн баатарлаг гавьяаг Вирджини даяар шагшиж байгаа гэнэ. Гэрт нь орж ирсэн дээрэмчид эзнийг нь буудахад өмнүүр нь орж эзнээ авраад зогсохгүй, шархадсан ч дээрэмчид рүү довтолсоор байжээ. Гэвч дээрэмчид үнэтэй цайтай бүхнийг нь хаман одсон байна. Лефтигийн эзний хөршүүд болон найзууд нь интернетээр баатарлаг нохойн мэс заслын төлбөрт зориулсан хандив цуглуулах кампанит ажил явуулснаар Лефти эргээд хүч чадалтай болсон байна.


Сико

doggy8_thumbСико ердөө л 5 кг жинтэй бяцхан нохой боловч эзэгтэйнхээ нь ач охиныг хорт могойноос хамгаалж чаджээ. Охин эрүүл энх үлдэж харин Сико могойд хатгуулснаас болж хараагүй болох шахсан байна. Цаг алдалгүй хийсэн хагалгааны ачаар Сико нүдтэйгээ үлджээ. Одоо Сиког “ Бяцхан баатар “ гэхээс өөрөөр нэрлэдэггүй гэнэ.


Елга

кинолог4Оросын Приморс-Ахтарск гэдэг жижигхэн хотод  байлдааны даалгавар биелүүлж яваад амь үрэгдсэн ОБА-ны ажилтнуудын нэр бүхий самбар байдаг. Саяхан энд Елга нэрт тэсрэх бодис  илрүүлэгч нохойд зориулсан хөшөө босчээ. Елга анхны хайлтаараа л гар хийцийн гранат илрүүлж байсан гэдэг. Сарын дараа минжүүлсэн пулемёт олж 10 цагдаагийн амийг аварчээ. Ноход 6 жил орчим ажиллаад тротил, пластидын үнэрээс болж сохорч үхдэг бол Елга 9 жил тэсэж хэдэн арван хүний амийг аварчээ. Хамгийн сүүлд мин дэлбэрэлтэнд өртсөн байна.

Эх сурвалж: www.viva.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …