А.Бакей: МАН засгаас гарах эсэхээ өөрсдөө л шийднэ

4e8be9936a880d90ffe1f5ed0c476575УИХ-ын гишүүн А.Бакейтай ярилцлаа.

-УИХ-ын чуулган завсарлах гэж байна. Гэтэл Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал сөхөгдөж МАН-ыг хөөх тухай яригдаж эхэлсэн. Асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Хамгийн гол асуудал бол АН болоод МАН-ын бүлгийн хооронд байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны санамж бичиг буюу гэрээний биелэлт. Үүнийг АН-ын бүлгээр хэлэлцэж дүгнэсэн. Тэгэхэд гэрээний биелэлт хангалтгүй байна. Тэнд тусгагдсан, ярьсан олон асуудал биелэгдэхгүй байна, асуудал даамжирч, засрахгүй явсаар байх аваас намууд, хамтарсан, хамтраагүйн ялгаа гэж байхгүй. Нэг ёсондоо хамтрахдаа том асуудлуудад шийдэл олъё, хөгжлийн асуудлыг шийдье, хөгжилд саад болж байгаа эрх зүйн орчинг сайжруулъя гэсэн амлалтаа хэрэгжүүлэх үү, үлдсэн богино хугацаанд гэрээгээ үнэнчээр биелүүлэх үү гэдэгт эргэлзээ төрсөн учраас энэ асуудал хөндөгдсөн. Тэгээд бүлэг хангалтгүй гэдэг гэрээний хэрэгжилтийн дүгнэлтээ гаргасан. Эрчимжүүлж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа саналыг МАН-ын бүлэгт хүргүүлсэн байгаа. Харин нөгөө тал маань энэ асуудалд албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна. Хамтарна гэдэг шийдвэрийг энэ хүнд үед улс орноо яаж авч явахав, асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэг л олон нийтийн дунд үүссэн хүлээлтэд хариу өгөхийн тулд гаргасан. Харин хүлээлтийн хариулт гараагүй, гарах магадлал бага байгаа учраас манай нам аргагүй байдалд орж ингэж байр сууриа илэрхийлсэн. Энэ нь олон чухал хууль УИХ дээр удааширснаас харагдаж б а й г а а б а й х . Т э г э х э э р нэгэнт хамтарвал хамтарсан шиг хамтар, асуудлуудыг шийдэхээр МАН-ынхан байр сууриа илэрхийлэх нь үү гэдгийг л харж байна.

– МАН-ын шийдвэр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний хувь заяатай холбоотой гэх гээд байна уу?

-Мэдээж тэгнэ. МАН-ын бүлэг бидний өгсөн саналд ямар хариулт өгөхийг л бид хүлээж байгаа. Нэгэнт х а м т а р с а н у ч р а а с б и д асуудлуудад шийдвэрээ гаргая гэвэл бид эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн хийгээд л ямар ч асуудал, хөдөлгөөн үүсгэхгүйгээр явна. Харин эсрэг шийдвэр гаргавал тэр саналаар нь л болно.

-МАН ямар ч шийдвэр гаргасан олон нийтийн шүүмжлэлд өртөнө биз дээ. Тэгэхээр АН хариуцлагаа шууд тооцож болохгүй байгаа юм уу?

-Гэрээний төгсгөлд хоёр тал нэгэн зэрэг байр сууриа илэрхийлж хамтарсан Засгийн газрыг тараах асуудал хэрэгжинэ гэсэн заалт байгаа. Гэхдээ энэ нь хууль биш учраас заавал дагаж мөрдөх үү, үгүй гэдэг асуулт ч бий л дээ.

-Олон нийт наадмаас өмнө МАН-ыг Засгаас гарна гэсэн таамаглалтай байгаа. Та дотор нь байгаа г и ш ү ү н и й х у в ь д ц а г хугацааг яаж тодорхойлох вэ?

-Намынхаа ч тэр, МАН-ын ч тэр гишүүдтэй саналаа солилцож л байгаа. Олон өөр байр суурьтай байна. Хамтарсны үр дүн гараагүй учраас Засгаас гарсан ч яахав гэх МАН-ын гишүүн олон байна. Тэгэхээр энэ бүхэн тэдний бүлгийн л шийдэх асуудал.

-МАН-ын бүлэг Засгийн газраас гарлаа гэхэд Засаг эргээд яаж бүрдэх вэ гэдэг асуулт бий?

-Хэрэв тэгвэл хуулийнхаа заалтаар л болно. Хамгийн олон суудал авсан намын бүлэг нь бусад намын бүлэгт санал тавьж шинэ Засгийн газар байгуулах нэг зам бий. Эсвэл одоогийн Засгийн газрыг өөрчлөхгүйгээр суларсан орон тоог нөхөөд явах бололцоо бас байгаа. Аль замаар нь шийдэхийг манай намын олонхи шийднэ.

-Ерөнхий сайдыг сольё гэсэн нэг хэсэг АН дотор байна уу, үгүй юу?

-Тийм асуудал яригдахгүй байх. Гэхдээ шуурхай, хүчтэй ажиллах ёстой шүү гэдэг саналыг намын бүлэг дээр хэлж байна. Дээр нь МАН-аас засагт ажиллаж байгаа г и ш ү ү д т э й г э э х а м т а р ч ажиллах уу үгүй юу гэдэг саналаа хэлэх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа.

– А Н – ы н х а н з а м ы н дундаас, хагас жилийн дараа буцах байсан юм бол яагаад МАН-ыг эхэлж урьсан юм бэ?

-Намын жирийн гишүүд хүртэл та нар хамтарчихаад асуудал шийдэхгүй байна. Тэгэхээр сонгууль дөхсөн үед ажиллавал ажилласан шиг ажилла. Сайхан, хүчтэй Засгийн газар байх ёстой шүү. Ийм байж болохгүй. Өөх ч биш, булчирхай ч болчихлоо хэмээн бүлгийн болоод Үндэсний зөвлөлдөх хороо, намын удирдлагуудыг шахаж байгаа учраас энэ асуудал яригдаж байгаа. Түүнээс биш бид замын дундаас заавал буцах гээд байгаа юм биш.

-МАН-ыг Засгаас хөөвөл МАХН дагаж гарна гэсэн яриа хэлэлцээр байгаа юм биш үү. Энэ тохиолдолд АН олонхио бүрдүүлж чадахгүй асуудал үүсэх вий?

-Тийм зүйл болох үгүйг мэдэхгүй юм. Хэрвээ тийм нөхцөлд хүрвэл хуулийнхаа дагуу УИХ дахь бусад нам бүлэгтэй ярьж таарна. Гэхдээ аль ч нам Засгийн эрхээс шууд татгалзахгүй байх. Энэ тухай ярихад эрт байна.

-МАН яг ямар хуулиудыг дэмжвэл танай бүлгийн шаардлагад нийцнэ гэсэн үг вэ. Чуулган завсарлахаас өмнө хэдэн хууль батлах гээд байгаа юм?

-Нийт арав орчим хуулийг энэ хаврын чуулганы хугацаанд баталсан байна. Мөн 33 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, олон тогтоолыг баталжээ. Бас ч чамлахааргүй ажилласан. Гэхдээ хамгийн гол хуулиуд хуримтлагдаж үлдчихээд байна. Эүүгийн, Зөрчлийн болоод Аж үйлдвэрийг дэмжих тухай хуулиудыг үлдчихээд байна. Эдгээр хууль дээр санал нэгдвэл хугацаа сунгаад ч гэлээ баталчих боломж байна. Асуудлыг хэр ахиулахаас бас хамаараад намуудын бүлгийн хоорондын ү л ойлголцол шийдэгдэх байх.

-Эрүүгийн Өршөөлийн хууль наадмаас өмнө батлагдана гэлүү?

-Эд ийн з асгийн өршөөлийн хуультай хамт ярих асуудал гэж үзэж байгаа. Наадмаас өмнө бүх төрлийн өршөөлийн хуулийг гаргах боломж байна гэж үзсэн. Гагцхүү УИХ дахь нам, эвслийн байр сууриас хамаарна.

-Үндсэн хуулиа хэзээ хэлэлцэх гээд байгаа юм?

-Үндсэн хуулийг өргөн мэдүүлчихээд олон нийтийн хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр намрын ээлжит чуулган завсарлахаас 15 хоногийн өмнө ээлжит бус чуулган зарлаж шийднэ гэж байгаа.

Л.МӨНХӨӨ

Эх сурвалж: Өдрийн сонин /www.dnn.mn/

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …