Өнөөдөр төрийн ордоны А танхимд улс эх орныхоо нэрийг дэлхийд таниулж ирсэн авьяаслаг хамтлаг, дуучиддаа засгийн газраас шагнаж урамшууллаа.
Тодруулбал П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая, Английн “BBC” агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшинг 20 сая, “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцон Дэд байр эзэлсэн “Хөсөгтөн” хамтлагт 24 сая төгрөгөөр тус тус шагналаа.
Шагналыг Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар гардууллаа.
эх сурвалж: undesten.mn