Анх удаа “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ДУУРЬ” – ийг задгай талбайд тоглолоо

p19psds77k1euas721anb3i01vd3d“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд анх удаа “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тоглолоо. Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ –ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Улсын Дуу Бүжгийн Эрдмийн Теартын Ерөнхий захирал Ч.Мөнхзул нар оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө Та бүхэнд Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Нийслэлийн ИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатарыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлалын зангилаа, Монгол туургатны аялал жуулчлалын төв, соёлын олон талт үйлчилгээ бүхий хот болгон хөгжүүлэх зорилгоор “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд анх удаа Монголын үндэсний сонгодог ууган дуурь болох “Учиртай гурван толгой” бүтээлийг Их хотынхоо төв талбайд тоглож, баяр наадмын өмнө нийслэлчүүд Та бүхэндээ толилуулж байгаадаа баяртай байна” гэлээ. Энэ үеэр Монгол Улсын дуурийн дууллыг дэлхийд сурталчилж байгаа үнэтэй  хувь нэмрийг нь үнэлж МУГЖ, Дэлхийн дуурийн дуулаачийн тэмцээний тэргүүн байр, Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын тэмцээний хоёрдугаар байрын шагналт Э.Амартүвшин, МУГЖ, Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналт дуучин Г.Ариунбаатар нарыг  “Нийслэлийн Хангарди одон” – гоор шагналаа.
Үндэсний, ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурь 65 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрч байгаа бөгөөд анх 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болсноосоо хойш 2415 дахь  удаагаа тоглов.  “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг нийслэлийн ЗДТГ-ын санаачлагаар 2015 оны 06-р сарын 24, 25-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа нээлтэй зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтаар Б.Дамдинсүрэн Б.Смирнов нарын  “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд: УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад: СТА Ш.Наранчимэг, Хоролмаад: МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганд: СТА Ж.Бямбажав нар тоглож, симфони найрал хөгжмийг  МУГЗ Ж.Бүрэнбэх удирдлаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p19psds77k1h5q2jp4ue161pn52 p19psds77k3sb17fhefe1q8o5gc7 p19psds77k9p41m5c1vi714bs5sf p19psds77k16dp1h6od5u11p01u7b6 p19psds77k154417ap187iac5bv9e

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …