Ж.Цогт: Баярын өдрүүдэд ихэнх нутгаар 37 хэм хүртэл хална

f92b05161ba6c1adoriginalУлсын их баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус, цаг уурын орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ахлах мэр гэжилтэн Ж.Цогтоос тодрууллаа.

-Наадмаар иргэд тав хоног амарна. Амралтын өдрүүдэд цаг агаарын төлөв байдал ямар байх талаар мэдээлэл өгнө үү?

-Улсын баяр наадам болоход ганц хоног үлдлээ. Наадмын эхний өдрүүдэд манай орны ихэнх нутгаар халах шинжтэй байна. Цаашид их хэмжээний бороо орж, сэрүүсэх ханд­ лагатай байгаа. Агаарын температурын хувьд мар­ гааш буюу 11­нд баруун болон төвийн нутгаар, 12­ нд төвийн нутгийн зүүн тал, говь болон төвийн нутгаар өдөртөө 32­37 хэм дулаан болно. Харин энэ сарын 13­наас хойш ихэнх нутгаар агаарын температур 10­15 хэм болтлоо буурч, сэрүүсэх төлөвтэй байна.

-Нийслэлд хэдэн хэм хүртэл халах бол? ­

-Улаанбаатар хотод өнөөдрөөс 13­ныг дуустал өдөртөө 30 хэмээс дээш халах шинжтэй байна. Энэ сарын 11­нд баруун, 12­нд баруун болон төв, говийн нутгийн баруун хэсгээр, 13­ нд ихэнх нутгаар, 14, 15­нд нутгийн зүүн хагаст бороо зүсэрч, зарим газраар дуу цахилгаантай, аадар бороо орж, салхи секундэд 16­18 метр хүрч ширүүснэ. Цаг агаар хэт их халж, удаан хугацаагаар бороо орж, байгалийн аюултай үзэгдэл ажиглагдах нь ихэвчлэн өндрийн хориг урсгалтай холбоотой байдаг. Иймд баяр наадмын эхний өдрүүдэд нутгийн төв болон зүүн хэсгээр хурц нартай, халуун байх боловч цаашдаа сэрүүсч бороо их орно. Иймд иргэд баярлаж, наадахдаа анхаарал болгоомжтой байж, малчид ноосолсон хонь осгох, гол усны түвшин нэмэгдэж үер бууж болзошгүйг онцгойлон анхаарах хэрэгтэй.

 

Б.ТӨРБАТ

Эх сурвалж: Unen.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …