Сонгинохайрхан дүүргээс үерийн аюулаас сэргийлэх ажил зохион байгуулна

downloadЦаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчимд гурав хоногийн үргэлжилсэн бороо орох талаар мэдээлсэнтэй холбогдуулан тухайн хороодын нутаг дэвсгэрт оршин сууж буй үерийн аманд зөвшөөрөлгүй буусан, хаяггүй айлуудад үер усны аюулаас сэргийлэх талаар анхааруулга, мэдэгдэл хүргүүлэх ажлыг яаралтай зохион байгуулахыг дүүргийн Засаг даргын эдийн засаг, санхүү төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Р.Дагваас хороодын Засаг дарга нарт үүрэг болгож байна.

Зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаар /хэдэн айлд анхааруулга, мэдэгдэл хүргэсэн г.м/ мэдээллийг 2015 оны 7-р сарын 16-ны 15:00 цагт Засаг даргын тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэст ирүүлэхийг үүрэг болгосон байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …