Цагдаагийн Ерөнхий газар болон “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит үйлдвэрийн газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, “Төрийн орон сууц” корпорацийн Ерөнхий захирал А.Ганбат, Тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх, ЦЕГ-ын хангамжийн газрын дарга, дэд комиссар Д.Амарсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар, төв, орон нутагт цаашид баригдах, баригдаж байгаа болон ашиглалтанд орсон “Буянт ухаа-1,2” хорооллын орон сууцанд цагдаагийн алба хаагч, ажиллагсадыг хамруулах, Цагдаагийн Ерөнхий газрын хүсэлтийн дагуу цагдаагийн албан хаагч, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд хамтран ажиллахаар боллоо.
Цагдаагийн байгууллагаас 1000 албан хаагчийг орон сууцанд хамруулах хүсэлт тавьсан ч энэхүү гэрээний хүрээнд эхний удаа 100 алба хаагчид олгох боломжтой болжээ.