ЭМГЭНЭЛ
Алтай таван богдын “Хүйтэн”-ий оргилд авиралт хийгээд бууж явах замдаа осолдож, харамсалтайгаар амь үрэгдсэн уулчин Долгорханд, П.Батболд, Уянга, Гомбосүрэн, Гантөмөр нарын төлөө тэдний гэр бүл, эцэг эх, төрөл төрөгсөд найз нөхөд, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлье. .
Та бүхний уулын спортын төлөө, эр зориг, эрэлхэг жавхаагаа гайхуулан зорьж зүтгэж явсан үйл хэргийг үргэлжлүүлж, өндөр уулын авиралтын үед гарах эрсдлийг сайтар тооцож, сэргийлэн хамгаалах, улам боловсронгуй болгон хөгжүүлэхийн төлөө уулчин бидэнд ихээхэн үүрэг ногдож байгааг гүнээ ухамсарлаж байна.
Бид та нарыгаа зүрх сэтгэлдээ үүрд дурсан, мөнхөд хамт байх болно.
Та нар маань тэнгэрийн орноо амар амгалан дэвшиж, ариухан цэнхэр дэлхийдээ, элэг нэгт Монгол түмэндээ эргэн төрөх болтухай.
Ховд аймгийн “Хан Алтайн Бүргэдүүд” – Баян-Өлгий аймгийн “Таван богд” уулчдын клуб
Т.Гүррагчаа, Х.Эрхэмбаяр, Б.Дашдорж, Г.Төрмөнх, Х.Бямбасүрэн, Д.Бөхжаргал, Н.Телек,
Д.Мөнх-Эрдэнэ, Г.Нямдаваа, Б.Нямдаваа, Б.Бямбажав, Ч.Сүхбаатар, Д.Цэвээнравдан,
М. Жуков Х.Агваанданзан, Б.Баасанжав, Сауле, Азат, Ерулан, Бөкэйнбей .
Баян-Өлгий аймаг, Ховд аймгийн ОБГ-ийн аврах групп