Tag Archives: эмгэнэл

June, 2018

  • 11 June

    ЭМГЭНЭЛ

    Довдонгийн Мянгаа  /1947-2018/ Монгол Улсын гавьяат эмч Довдонгийн Мянгаа 2018 оны 6 дугаар сарын 6-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, эрүүл мэнд, боловсролын салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо. Д.Мянгаа нь 1947 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Тэрбээр 1955 онд Ховд хотын 10 жилийн дунд сургуульд орж, 1965 онд Улаанбаатар хотын 18 дугаар дунд сургуулийг төгссөн. 1969-1970 онд ЗХУ-ын /хуучин …

August, 2017

  • 23 August

    ЭМГЭНЭЛ

    Чойжилжавын Чойсамба (1973-2017) Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор, дэд профессор, сэтгүүл зүйн нэрт эрдэмтэн Чойжилжавын Чойсамба 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт хүнд гарз учирлаа. Ч.Чойсамба 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд Нийслэлийн 23-р сургуулийг, 1995 онд ОУХДС-ийг тус тус дүүргэжээ. Тэрээр 1994-1999 онд “Хар …

February, 2016

  • 4 February

    Эмгэнэл

    ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМЫН УУГУУЛ “АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН” ЛААГАНЫ НАЙДАН Ховд аймгийн Буянт сумын уугуул аймгийн хурц арслан Лааганы Найдан нь 1936 онд Буянт сумын Цагаан голын Өндөр эрэг хэмээх газарт Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Л.Лааганы отгон хүү болон мэндэлж, ээж, ах, эгчийнхээ хайранд өсөн, эрийн цээнд хүрч малын эмч мэргэжил эзэмшсэн. Аав минь мэргэжлээрээ Өмнөговь аймгийн Хүрмэн …

November, 2015

  • 2 November

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эмгэнэл илэрхийлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Дмитрий Анатольевич Медведевт 2015 оны 10 дугаар сарын 31-нд эмгэнэлийн цахилгаан утас илгээжээ. Эмгэнэлийн цахилгаан утсанд “Арабын Бүгд Найрамдах Египет Улсын нутагт Оросын Холбооны Улсын зорчигч тээврийн онгоц осолдож, 224 иргэн амь үрэгдэж, манай найрсаг Оросын ард түмэнд нөхөж баршгүй гарз учирсан мэдээг цочирдон хүлээн авлаа. Монгол Улсын Засгийн …

September, 2015

  • 4 September

    Г.Ундармаа эмгэнэл илэрхийллээ

    Өнөөдрийн хамгийн таагүй мэдээ “Шинэ үе” продакшины жүжигчин Аси нэрээрээ та бидний хайр хүндэтгэлийгхүлээгээд байсан СТА Р.Алтансүх таалал төгсөн гэх мэдээлэл байлаа. Тэрээр өвчнийулмаас хорвоогийн мөнх бусыг үзлээ.Түүний хийж бүтээсэн бүхэн бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд үлдэх болно. Мөн нэг хамтлагт хүчин зүтгэж явсан жүжигчин Г.Ундармаа түүний араас гүн эмгэнэл илэрхийллээ. “Алтаар хийсэн Сүх… Найз минь минь бурхны орондоо амгалан …

  • 4 September

    Жүжигчин Аси таалал төгсчээ

    Ард түмэндээ Аси нэрээрээ алдаршсан жүжигчин Р.Алтансүх таалал төгссөн талаарх гунигт мэдээг “Шинэ үе” продакшн цахим хуудаснаа бичиж нийтэлжээ. “Бидний дотны анд ард түмний хайртай хүү Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, Алтан Гадас одонт Роза Алтансүх маань өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзлээ.Түүний хийж бүтээсэн бүхэн бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд үлдэх болно. Ум сайн амгалан болох болтугай…” Түүний гэр …

August, 2015

  • 27 August

    Эмгэнэл

    ЧУЛУУНЫ ДАШДАВАА  (1949-2015) Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Дашдаваа 2015 оны 08 сарын 19-ний өдөр зуурдаар таалал төгсөж,  нөхөж баршгүй гарз учирсанд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран ажиллагсдад нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Ч.Дашдаваа 1949 онд Улаанбаатар хотноо төрж, 1957-1967 онд бүрэн дунд сургууль, 1967-1971 онд МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгсчээ. Тэрбээр 1984 онд ЗХУ-ын ШУА-ийн …

  • 17 August

    Дашчоймпэл дацангийн дархан их гэсгүй, гавж Сандагийн Гончиг жанч халлаа

    Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Чойрын гүн ухааны Дашчоймпэл дацангийн дархан их гэсгүй, гавж Сандагийн Сүрьяа (сахилын нэр нь Гончиг) ламтан 2015 оны наймдугаар сарын 13-нд 106 насандаа жанч халлаа. С.Гончиг гавж Монголын ард түмний олон зуун жил сүсэглэн залбирч, бишрэн шүтэж ирсэн бурханы шашины соёл, зан заншил, дэг жаяг, өв уламжлалыг ирээдүй хойч үе залуу лам хуврагууддаа өвлүүлэн …

  • 14 August

    Эмгэнэл

    Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Жамъянгийн Ганзоригт нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Бидний дотны нөхөр, онцгой байдлын хурандаа Жамъянгийн Ганзоригт нь хариуцсан бүхий л ажил үйлсдээ чин сэтгэлээр зүтгэж, Онцгой байдлын байгууллагыг …

July, 2015

  • 20 July

    Ховд, Баян-Өлгийн уулчид эмгэнэл илэрхийлжээ

    ЭМГЭНЭЛ   Алтай таван богдын “Хүйтэн”-ий оргилд авиралт хийгээд бууж явах замдаа осолдож, харамсалтайгаар амь үрэгдсэн уулчин Долгорханд, П.Батболд, Уянга, Гомбосүрэн, Гантөмөр нарын төлөө тэдний гэр бүл, эцэг эх, төрөл төрөгсөд найз нөхөд, ойр дотнынхонд  гүн эмгэнэл илэрхийлье. .   Та бүхний уулын спортын төлөө, эр зориг, эрэлхэг жавхаагаа гайхуулан зорьж зүтгэж явсан үйл хэргийг үргэлжлүүлж, өндөр уулын авиралтын үед …

May, 2015

  • 27 May

    Эмгэнэл

    СОСОРБАРАМЫН ТЭМҮҮЛЭН /1977-2015/ МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чанарын холбооны гүйцэтгэх захирал Сосорбарамын Тэмүүлэн нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар таалал төгсч бид бүхэнд нөхөж баршгүй гарз, хохирол тохиолоо. С.Тэмүүлэн нь 1977 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод Сосорбарамын Ууган хүү болон мэндэлж, …

March, 2015

  • 3 March

    Амь+бий

    Найдангийн ГАНХУЯГ (Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор) Амбий… Амбий… Амь, амин, амины гэсэн утгатай үг юм л даа. Амины хайртай шавь минь! Ард олныхоо амин хайртай жүжигчин минь! Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдлээ дээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, Амбийгийн алиа хошин яриаг сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм. Өөрөө …

February, 2015

  • 26 February

    Жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий өвчний улмаас таалал төгслөө

    Монголын хошин урлагт өөрийн үнэтэй хувь нэмэрийг оруулж тайз дэлгэцийн олон сайхан дүрийг бүтээсэн жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий талаал төгсчээ. Тэрээр өчигдөр шөнө өвчний улмаас хорвоог орхижээ. Тэрээр сар шинийн баярын өмнөнхөн МУГЖ цолоор энгэрээ мялаасан билээ. Мөн жүжигчин Амбий “Шинэ үе” продакшныг байгуулж байсан анхдагчдын нэг. Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин маань тайз дэлгэцийн бүтээлүүдийг тэргүүлэх болсон “Танхай …

  • 26 February

    Диваажингаас аавдаа бичсэн бяцхан охины захидал…

    Аав аа… Охин нь одоо тэнгэрт байна аа. Хамгийн сүүлд айхтар өвдсөнийг л санаад тэгээд сэрсэн чинь гэртээ биш өөр газар ирчихсэн байх юм. Энд давгүй дулаахан, бас зөндөө гоё хоол, чихэр байна. Таны цохьсон газар чинь одоо өвдөхгүй байна өө, зүв зүгээр болчихсон. Аав аа.., охин чинь болж хорвоод мэндэлсэн намайг уучлаарай. Мэдээ орохоосоо л таныг ээжид бас надад …

  • 10 February

    ЭМГЭНЭЛ Монгол Улсын Ардын жүжигчин Цэндийн Батчулуун

    Монгол Улсын Ардын жүжигчин, Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, Соёл, урлагийн их сургуулийн хүндэт профессор урлаг соёлын нэрт зүтгэлтэн Цэндийн Батчулуун 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр өвчний улмаас таалал төгслөө. Алдарт хуурч Цэндийн Батчулуун нь 1952 оны 4 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрж, 1971 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд их хуурч Г.Жамъянгийн удирдлага дор …