Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эмгэнэл илэрхийлэв

fa1ce15b5c7bc587dadb3310bb0e0a2bМонгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Дмитрий Анатольевич Медведевт 2015 оны 10 дугаар сарын 31-нд эмгэнэлийн цахилгаан утас илгээжээ.

Эмгэнэлийн цахилгаан утсанд “Арабын Бүгд Найрамдах Египет Улсын нутагт Оросын Холбооны Улсын зорчигч тээврийн онгоц осолдож, 224 иргэн амь үрэгдэж, манай найрсаг Оросын ард түмэнд нөхөж баршгүй гарз учирсан мэдээг цочирдон хүлээн авлаа.

Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, Танаар уламжлан Оросын ард түмэнд, амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу. Хүндэтгэсэн Чимидийн Сайханбилэг” гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …