Тэрбээр өөрийн “Ю-Фильм” студийн анхны хамтарсан бүтээл “Single ladies” инээдмийн киногоо 2013 онд үзэгчдийн хүртээл болгосон. Уг бүтээл нь кино театруудаар гарч эхэлсэн өдрөөсөө Г.Ундармаад амжилт дагуулан, багагүй ашиг олсон. Тэгвэл Өнгөрсөн 5-р сард тэрбээр тус киноныхоо 2-р ангийг хийхээ мэдэгдсэн бол киноны зураг авалт хэдийн эхэлсэн байна. Энэ удаагийн ангид мөн л жүжигчин Туяа, Дөлгөөн, Ундармаа нар тоглож өмнөх ангид найз залуутай, нөхөртэй болсон бүсгүйчүүд дахин ганц бие болж байгаа тухай өгүүлнэ. Тиймээс 1-р анги дээр гардаг шийдсэн хүүхэн маань эргэн ирэх нь.
Г.Ундармаа энэ киноныхоо талаар “Ганц бие бүсгүйчүүдэд жаргал зовлон байдгийн адил гэр бүлтэй эмэгтэйчүүдэд ч өөрийн гэсэн жаргал, бас бэрхшээл бий. Хүн өөрийнхөө аз жаргалыг мэдэрдэггүй, бусдын аз жаргал тэмүүлэх нь бий. Тиймээс таны аз жаргал дэргэд чинь байна шүү гэдгийг харуулахыг зорьсон” гэжээ.
Эх сурвалж http://www.info.mn