Монгол уран бүтээлчид олон улсын тэмцээнд амжилттай оролцож байна

Snapshot_2015-08-07_0933532652253372015-08-07-08-33[www.urlag.mn]Уран бүтээлч Д,Үүрийнтуяагийн бүтээлийг Австралийн Куйнслэндийн Орчин Үеийн Урлагийн Галерейгаас 3 жил тутамд зохион байгуулдаг Ази Номхон Далайн 8-р триенналийн нүүр хуудас дээр байршуулсан байна. Энэхүү өндөр зэрэглэлийн арга хэмжээнд оролцохоор шалгарсан 30 орны 80 уран бүтээлчийн нэрсийг саяхан олон нийтэд зарласан юм.

   Монголын 4 уран бүтээлч Б.Баатарзориг, Б.Номин, Г.Гэрэлхүү, Д,Үүрийнтуяа нар эхний шалгарсан 15 уран бүтээлчдийн тоонд багтаж чадлаа. Тус арга хэмжээ 2015 оны 11-р сарын 21-ээс 2016 оны 4-р сарын 10 хүртэл үргэлжилнэ.

   Монгол уран бүтээлчдийг оролцуулах асуудлаар Куйнслэндийн Орчин Үеийн Галерей 976 Арт Галерейтай хамтран ажиллаж байна.

www.urlag.mn

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ

“Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAР” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн …