Сүүлийн үед урлаг, спортынхон урлаг спортоо орхиж, хувийн бизнес эрхэлдэг болсон нь нууц биш. Сарын өмнө Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган гэр бүлийнхээ хамтаар “Өөжинмед” нэртэй үр суулгах хувийн эмнэлэгтэй болж, нээлтээ хийсэн билээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Засвар маань дуусад эмнэлгээ нээхэд бэлэн болов. Амьдрал дунд сурч мэдэх, хийж үзэх олон зүйл байдгийн адил заримдаа эр хүн, ээж, цэвэрлэгч, тогооч, дарга цэрэг болох юм. Үргэлж миний хажууд түшиг тулгуур болж байдаг хүмүүcт баярлалаа!! Хамгийн ихээр амьд явах учир утга болсон хүү дээ л баярлаж байна. Зарим нэгэн нь араар үнэн худал яриа хөөж, намайг муулж байхад хэвтэрт ортлоо ядарч, амьдралын төлөө зүтгэж, мөрөөдөлдөө нэг алхам ойртлоо” хэмээн бичжээ.
Түүний хувьд уран бүтээлээсээ ангид Сөүлийн их сургуульд ажиллаж байгаа мундаг нэгэн. Ийнхүү хүмүүнлэгийн үйлст хүчээ зориулж яваа дуучин бүсгүйд өндөр амжилт хүсье ээ.
Эх сурвалж www.wikimon.mn