Эртний Ромоос гаралтай энэ хоол нь үнэхээр амттай болохоор шинэ жилийн оройн зоогондоо гэр бүлийнхэндээ хийж өгөөрэй. Танайх олон ам бүлтэй бол чамд яалт ч үгүй хэрэг болно.
1. Орц: 4 хүн
Машиндсан үхрийн мах – 650 гр
Оливын тос – 10 гр
Жижиглэж хэрчсэн бөөрөнхий сонгино – 1 ширхэг
Жижиглэж хэрчсэн сармис – 2 хумс
Талхны үйрмэг/мах бүрэгч нунтаг – 25 гр
Өндөг – 1 ширхэг
Давс, перец, амтлагч хүссэн хэмжээгээр
Соусанд:
Жиуиглэж хэрчсэн сонгино – 1 ширхэг
Улаан чинжүү дундуур нь хуваагаад, цэвэрлэж бэлдэх – 3 ширхэг
Tomato Puree буюу улаан лоолийн нухаш (лаазалсан байж болно) – 400 гр
Лаврын навч – 1 ширхэг

2. Хийх арга:
Хайруулын тавгаа сайтар халаагаад сонгино, сармисаа 5 минут орчим хуурна.
Хайруулын тавгаа сайтар халаагаад сонгино, сармисаа 5 минут орчим хуурна.
3. Галаа түр унтраагаад том саванд татсан мах, амтлагч, талхны үйрмэг/мах бүрэгч болон өндгөө холиод сайтар хутгаж өгнө. Дээрээс нь өөрийнхөө хүссэн хэмжээгээр давс, перецээ хийгээд 20 ширхэг жижиг бөөрөнхий хэсэгт хувааж бэлдэнэ.
Том хайруулын тавгийг дунд зэргийн гал дээр халааж, зөөлөн эргүүлсээр 15 минут орчим болгоно. Мах болсон эсэхийг мэдэхийн тулд нэг махыг нь аваад дундуур нь хувааж үзээрэй.
Том хайруулын тавгийг дунд зэргийн гал дээр халааж, зөөлөн эргүүлсээр 15 минут орчим болгоно. Мах болсон эсэхийг мэдэхийн тулд нэг махыг нь аваад дундуур нь хувааж үзээрэй.
4. Харин соусаа бэлдэхдээ шарах шүүгээгээ урьдчилан халааж бэлдсэн байх ёстой. Сонгиноо зураг дээрхтэй адилхан зүсээрэй. Халаасан листэн дээрээ чинжүү, сонгиноо хийгээд 10 минут орчим шарна.
5. Ялгаж авсан чинжүүгээ гал тогооны зориулалтын уутанд хийгээд хөртөл нь орхино. Сонгиноо хамт хийхгүй. Харин хөрсний дараа чинжүүний хальсыг авна.
6. Хальсыг нь авсан чинжүү, шарсан сонгино, улаан лоолийн нухаш болон хүссэн амтаараа давс, перец нэмээд холигчоор холино.
7. Бэлэн болсон хольц дээрээ лаврын навчаа хийгээд, дунд хэмжээний гал дээр дөнгөж буцалгаад галаа багасгаж зөөлөн хутгаад 10 минут орчим болгоно. 10 минутын дараа лаврын навчаа гаргаж авна.
8. Ингээд соус болон махаа таваглаад сайхан хооллоорой.
Жич: Соусаа эхлээд бэлдчихээд дараа нь махаа хийхийг зөвлөе.
Жич: Соусаа эхлээд бэлдчихээд дараа нь махаа хийхийг зөвлөе.
goolingoo.mn