Малчид, тариаланчдад мэргэжил аргазүйн сургалт явуулна

11853801_1037664219586541_1423224899_nХүнс, хөдөө аж ахуйн яам, КОПИА-Монгол Төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хамтран 2015-2017 онд “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр баримт бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү ёслолын ажиллагаанд ХХААЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Амгаланбаатар, ХААҮШУОНТ-ын захирал С.Жавхлан, БНСУ-ын хөдөөгийн хөгжлийн агентлагын КОПИА-Монгол төвийн захирал Чой Юун Чоль нар болон бусад албаны хүмүүс байлцлаа.
Өнөө үед ХАА-н бүхий л салбарт шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх үйлчилгээг идэвхижүүлэх шаардлагатай байгаа юм. Ялангуяа бага талбай, цөөн мал бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдэд га-гийн ургац, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, хуучин арга барил, хандлагаа өөрчлөх, сэтгэл зүйн өөрчлөлт хийх, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулан, тэдэнд сургалт зохион байгуулж, үйлдвэрлэл дээр нь ажиллуулах, танилцуулах байдлаар явуулах нь зүйтэй байна.
11857679_1037664226253207_1903100337_nТэгвэл энэхүү төслийн хүрээнд, үйлдвэрлэгчдийн тогтвортой орлогыг бий болгох, техник, технологийн зөвлөгөө өгөх, сургалт, мэдээ мэдээллээр тогтмол хангах, үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн туршлагыг тохиромжтой бүс нутгуудад нэвтрүүлэх түүнчлэн мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй аж ахуйн нэгж, малчид, тариаланчдыг дэмжин, мэргэжлийн арга зүйгээр хангахад салбарын эрдэм шинжилгээний байгууллагыг татан оролцуулах, хамтран сургалт хийх зэрэг ажлуудыг хийнэ.
Ийнхүү 3 жилийн хугацаанд газар тариалан, мал аж ахуй, хүнсний чиглэлээр 20 гаруй сургалт хийж, 21 аймгийн 900 гаруй хүнийг хамруулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө.

11850852_1037664239586539_791825431_n 11850896_1037664266253203_544718635_n

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …