Таны өмнө гэнэтийн, тааварлаагүй зовлон золгон ирэхэд, сөрж гарахаас өөр замгүй болсон үед та асуудлыг хэрхэн шийдэх вэ . . .
Улаан театр , Хас форм кино студи хамтран бүтээсэн “Дүр эсгэгчид” УСК-ны зураг авалт дуусч удахгүй үзэгчдийн хүртээл болох аж. Тус киноны гол агуулга нь зовлон хэлж биш, хийсэж ирдэг бөгөөд нөхөд нэртэй ч таныг сульдаж унахад, инээж байгаад шоглоход бэлэн ноход олон байдаг гэдгийг энэхүү киногоороо дамжуулан үзэгчдэд хүргэх гэнэ.
Хамгийн сонирхолтой нь тус кинонд “баргил хоолойт” Ц.Цэрэнболд “Тангад” хэмээх өөдгүй эрийн дүрийг бүтээжээ. Үзэгчид түүнийг өнөө цагийн жинхэнэ Монгол эрийн тод жишээ хэмээж, бүтээсэн дүр бүхэнд нь хайртай байдаг билээ. Гэвч тэрбээр энэ удаад найзынхаа зовлонг далимдуулан ашиг хонжоо харсан “өөдгүй” залуугийн дүрд тоглосон гэнэ. Үргэлж сайн талын баатар байсан Ц.Цэрэнболд эсрэг талын “өмхий санаатан”-ны дүрийг хэрхэн амилуулсныг энэ сарын 21-нд нээлтээ хийх “Дүр эсгэгчид” УСК-оос хараарай.