Наадмын өмнөх өдөр буюу өнөөдөр Монголчууд бидний хувьд бас нэгэн баярт үйл явдал тохиолоо. Учир юу гэвэл Монгол улсын хүн амын тоо 2.9 саяд хүрсэн нь түүхэнд тэмдэглэгдэхээр үйл явдал болжээ. Энэ талаар Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ. Жил ирэх тусам Монголын хүн ам бага багаар нэмэгдэж буй бөгөөд ийнхүү 2.9 саяд хүрсэнийг олон улсын түвшинд хийдэг стандартын тооцооллоор тогтоосон байна. Түүнчлэн 2012 онд хүн амын төрөлтийн түвшин 74 мянгад хүрсэн бөгөөд энэ нь сүүлийн 30 жилд хоёрт орох өндөр үзүүлэлт байсан тухай албаныхан онцолж хэлж байлаа.
А.Тамир