Сэрэмжлүүлэг: Далангийн тогтоол уснаас эрэгтэй хүний цогцос олджээ

9041_883Энэ жилийн хувьд олон жилийн дундажтай харьцуулахад дуу цахилгаантай, усархаг хур бороо ихтэй зун болж өнгөрөв. Тиймдээ ч Онцгой байдлын албанд иргэдээс ирсэн ихэнх дуудлага нь үер, гол устай холбоотой дуудлага эзэлжээ.

Өнөөдрийн байдлаар л гэхэд 80 шахам хүн гол, усанд эндэж амиа алдсан харамсалтай тоо мэдээ байна. Үүний 20 гаруй нь бага насны хүүхэд байна.

Өчигдөрхөн л гэхэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 24 дүгээр байрны арын далангийн 1.5 метрийн гүнтэй тогтоол усанд цогцос байна гэсэн дуудлагыг 14:57 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж одоогоор нэр, хаяг тодорхойгүй 35-50 орчим насны эрэгтэй хүний цогцос гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн  Завхан аймгийн Чигэстэй багийн Гандангийн урд, “Чигэстэй” голын салаанд 2 айл усанд автах гээд байна гэсэн дуудлагыг 2015.08.20-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 1 том, 2 бага насны хүүхдийг 2 гэрийн хамт аюулгүй газар нүүлгэн шилжүүлжээ.

Энэ мэтийн осол буурахгүй байна.

Удахгүй хичээл сургуулийн улирал эхэлж орон нутгаас хот руу орж ирэх иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үеэр иргэд баталгаатай зам, гүүрээр зорчих, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашин техникээр зорчиж, гол усанд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол ус руу явуулахгүй байх, голын эрэг дагуу тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байж болзошгүй эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалж аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.

Г.Эрдэм

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …