Ливи улсын “ардчилал” ард түмэндээ юуг “авчрав”

1014078_408102699303532_1352190696_n

Ливи улсын удирдагч Каддафиг АНУ тэргүүтэй холбоотнууд  дарангуйлагч, хүний эрхийг зөрчигч хэмээн дэлхий нийтэд сурталчлан таниулж, улмаар ард түмнийг нь дотроос нь турхиран түүний эсрэг босгосноор Ливийн хувьсгал  болж, уурласан улангассан босогчид нь удирдагчаа буудан алж, гудамжинд чирж гарсан байдаг.

Тэгвэл Каддафийн үед Ливи улс ямар байсан одоо ямар байгааг харьцуулсан байдлыг танилцуулья. Ардчилал нэртэй үйл хэрэг, хувсгал бүхэн сайн  сайхан байгдаггүйг Ливийн  хувьсгал дэлхий нийтэд  асар их үнээр нотложээ.

Ливи улсад Каддафигийн үед ямар нийгмийн халамжийн бодлого явуулж байсныг товч нэрлэе:
•-  Нэг хүнд ноогдох ДНБ 14 200 ам.$ (Жишээ нь Монголд бол 2800 $)
• – Жил болгон иргэн бүрт байгалийн баялгаас хувь хүртээж 1000 $
• – Ажилгүйдлийн тусламж сард 730 $
•  Шинээр төрсөн хүүхэд болгонд 7000 $
• Шинээр бий болсон гэр бүлд байрны мөнгө 64 000 $
• Шинээр бизнес эхлүүлж байгаа бол анхны тусламж 20 000 $
• Эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол бүх иргэдэд үнэгүй.
• Гадаадад боловсрол, мэргэжил дээшлүүлэх, дадлага хийх зардлыг улсаас даана.
• Олон хүүхэдтэй гэр бүлд зориулсан маш хямд үнэтэй бүтээгдэхүүний улсын дэлгүүрийн сүлжээ.
• Улсын байранд амьдарч байгаа бол үнэгүй, тогны мөнгө төлөхгүй.
• Авто машин шинээр худалдаж авахад 50%, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн партизан бол 65% улсаас буцалтгүй төлж дэмжинэ.
• Машин, байр авахын тулд банкны зээл хүү байхгүй.
• Улсын гэх аптекд эм үнэгүй
• 1 литер бензин ундны уснаас хямдхан буюу 0,14 цент

Дэг журам хатуу, хууль хэрэгжилт сайн. Дэлгүүрт хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарвал өндөр торгууль, мөн шоронгийн ялтай.
– Бага насны хүүхэд хүчиндсэн бол шууд цаазар авна.
– Хэрэв эм хуурамчаар үйлдвэрлэвэл цаазар авдаг.
– Хээл хахуулийн хэрэгт төрийн албан хаагч холбогдвол цаазар авахуулна.
– Архи зарахыг шингэн хор гэж үзэн улс даяар хатуу хориотой “хуурай хууль” үйлчилж байв.
Ингэж төр нь ард түмнээ хайрлаж санаа тавин хамгаалж, барууны улсуудаас илүү сайн нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлж байсан.

Цөөхөн тооны сөрөг хүчин гэх америкийн гар хөл бологчдын “ардчилал” амьдрал улам сайхан болно гэсэн амлалт ятгалганд итгэсэн гэнэн Ливичууд яах гэж хувьсгал хийснээ одоо болтол ойлгохгүй байна.
Ливи-д бол энэ хангалуун улсын нефтийг яг Иракд шиг дээрэмдэхийн тулд америкчуудад тэнд “ардчилал” авчрах хэрэгтэй байв.

Одоо  тэд Сири улсыг сөнөөх гэж оролдож байгаа боловч ард түмэн нь Башар Ассад ерөнхийлөгчийнхээ талд зогсож дайн 2 жил үргэлжилж байна. Америкчууд Сирийг дуусгасны дараа нефть, байгалийн асар их нөөцтэй Иран луу “Атомын бөмбөгтэй” гэж үлгэр ярин “ардчилах” нэрийн доор довтлож, Иракийн араас нохойн замаар оруулна гэж тооцоолжээ.

Ливи улсын “ардчилал” ард түмэндээ  сүйрэл, аллага, хээл хахууль, өлсгөлөн, ядуурал гуйланчлалыг “авч иржээ”.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …