Хүн боомоор өвчилсөн байж магадгүй

olloo_mn_1440137592_68340629d0d5756bbigХүн боомоор өвчилсөн байж болзошгүй тохиолдол дахин бүртгэгдлээ. Өвчтөн “С” 22 настай, эмэгтэй, Увс аймгийн Тэс сумын харьяат ажээ. Тэрээр энэ сарын 11-нд үхсэн хонь өвчихөд оролцсон аж. Ингээд  12-нд халуурч, эрүүн дээр жижиг цэврүү гарч, улмаар хавдан хар тав үүссэн байна.

Иймээс 17-нд сумын эмнэлэгт хандаж, 19-нд аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжин эмчлүүлж байна. Өвчтний цусны ийлдэсэнд ЦНШБУ тавихад эерэг дүнтэй гарсан байна. Одоо лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа юм байна.

Г.Уянга
olloo.mn

Санал болгох мэдээ

Өнөөдөр Олон улсын эпилепсийн өдөр

Дэлхий даяар нийт 60 сая гаруй эпилепситэй хүн амьдарч байна. Монгол Улсад эпилепси оноштой 1933 …