Хөдөө аж ахуйн биржийн 440 дэх удаагийн арилжаагаар 14 402.3 тонн хонины ноос- 25.2 тэрбум, 2 215.6 тонн тэмээний ноос – 11 тэрбум, 18 938 тонн ноолуур 1 их наяд 230 тэрбум, 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 2 460.3 тонн ямааны завод ноос – 54.9 тэрбум, 43 тонн тэмээний завод ноос – 107.5 сая төгрөгөөр, 1 477.4 тонн хонины завод ноос 1.8 тэрбум төгрөгөөр, 12 толгой хонь – 1 сая төгрөгөөр, 1 576 тонн хүнсний буудай 872.6 сая төгрөгөөр тус тус зарагдаж, нийт 1 их наяд 346 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.
ХАА-н бирж дээр одоогийн байдлаар 9 төрлийн ноолуур, тэмээний ноос 8 , хонины ноос 6, тосны ургамал 2 , ямааны завод ноос 2 , тэмээний завод ноос 1 , хонины завод ноос 1, мал 1 , түүнчлэн хүнсний буудай 2 төрлөөр тус тус арилжигдаж байна.