Амралтын өдрийн амтат хоолны жор Шаржигнуур тахиа

Орц: Тахиан цээж мах 250гр,
Гурил 200гр,
Лезон Сухар
Наранцэцгийн тос /шархад хэрэглэгдэнэ/
Давс Перц
Өндөг 1ш
Сүү 100гр
6a1159dfe523336abig

Хийх аргачлал:

Эхлээд лезоны найрлагыг заая: За аяганд 100гр сүү, 1 ширхэг түүхий өндгийг дээрээс нь хийгээд 4 чимх давс 2 чимх перц хийгээд сайтар хутгана лезон маань боллоо. Одоо тахиан махаа зузаавтар урт хэрчинэ…
Ингэж хэрчсэн махаа гуриландаа өнхрүүлж бүрээд лезондоо дүрж сухаранд бас өнхрүүлж сайтар бүрнэ. За одоо та хайруулын тавганд наранцэцгийн тосоор хуушуур шарах гэж байгаа мэт хэмжээгээр тосоо хийгээд гал дээр халаагаад бүрсэн тахиагаа шарна, шарах явцдаа 1-2 чимх давс цацаад өгөөрэй илүү амттай болно. Тахиа маань шарагдаад болоод ирэхээрээ биетэй болдог ба хазахаар шаржигнасан дуутай байна. За ингээд таны тахиа боллоо.

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …