Б.Гончигдамба, Б.Батмөнх нар заан цолны болзол хангалаа

   Үндэсний их баяр наадмын долоогийн даваа өндөрлөлөө. Долоогийн даваанд хоёр шинэ заан төрлөө. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын харцага Б.Гончигдамба Улсын арслан Х.Мөнхбаатараар долоо давж заан цолны болзол хангалаа.

Мөн Төв аймгийн Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээ, “ Хилчин” спорт хороо, ИНЕГ-ын бөх, Улсын начин Б.Батмөнх долоо давж заан цолны болзол хангаад байна.

Шөвгийн дөрөвт шинээр зааны болзол хангасан хоёр заанаас гадна Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан Г. Эрхэмбаяр нар үлдээд байна. Улсын аварга С.Мөнхбат гурван бөхөөс ам авснаар хоёр бөх тунаж барилдана.

 gonchigdambaaaa

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …