Өнөөдрийн хамгийн таагүй мэдээ “Шинэ үе” продакшины жүжигчин Аси нэрээрээ та бидний хайр хүндэтгэлийгхүлээгээд байсан СТА Р.Алтансүх таалал төгсөн гэх мэдээлэл байлаа. Тэрээр өвчнийулмаас хорвоогийн мөнх бусыг үзлээ.Түүний хийж бүтээсэн бүхэн бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд үлдэх болно. Мөн нэг хамтлагт хүчин зүтгэж явсан жүжигчин Г.Ундармаа түүний араас гүн эмгэнэл илэрхийллээ.
“Алтаар хийсэн Сүх…
Найз минь минь бурхны орондоо амгалан залар даа… Хорвоогийн жам хатууг бид харж байна…
Найзыгаа бурхан болохыг үзэх, бодох, энэ үнэнтэй эвлэрэх зүйрлэшгүй хэцүү байна…
Хайртай хамтран тоглогч найз минь Би чамайг 2 үгээр л тодорхойлно гэж дандаа хэлдэг байсан…
Миний найз ”САЙХАН СЭТГЭЛТЭЙ”
Найз минь
Алтан өлгийдөө амар тайван нойрсоорой
Ахиад хүн болоод бидэндээ заавал эргэж ирээрэй
”Ум сайн амгалан болтугай” хэмээжээ.
Жагаа
эх сурвалж: undesten.mn