Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн харьяат улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай
Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэлмэгдэгсдийн үр хүүхэд, гэр бүл нийтдээ 78 иргэн байгаагаас 5 хэлмэгдсэн иргэн энх тунх амьдарч байна.
Тус өдрийн хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 2015 оны есдүгээр сарын 04-ны өдөр дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран хэлмэгдсэн иргэд, тэдний үр хүүхдүүдийг 9 чиглэлээр нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрууллаа.
Мөн 2015 оны есдүгээр сарын 9-ний өдөр Түвдэнпэлжээлин хийдтэй хамтран хэлмэгдэгсдийн хойдын буянд зориулж 108 зул өргөж, буян ном хуруулан хүндэтгэл үзүүлэх юм.