Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурал 10 сард болно

downloadХуульчдын холбооны зөвлөлийн есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуралдуулахаар товлолоо.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын Их хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулах бөгөөд энэ удаагийн хурлаар таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, Хуульчдын холбооны Хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны болон Хуульчдын холбооны аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааны талаарх тайлан сонсох, Хуульчдын холбоо, түүний бүтцийн байгууллагуудаас гаргах журмын нийтлэг журмыг тогтоох, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, сонгох асуудлууд багтжээ.

Лавлах утас: 7011-6007,

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …