Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаас баталсан юм. Өршөөлийн хуулийн холбогдох зүйл заалтад 2015 оны наймдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсныг УИХ-аар хэлэлцэн хүлээн авсан.
Харин хориг тавиагүй хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүхийн шатанд хэрэгжүүлэх ажлыг өчигдрөөс эхлүүллээ. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс нэг хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг баримтлан 960.000 мянган төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: today.mn