“Аглагийн хийд хүртэлх 6,2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессийн гэрээг “Хансуун зам” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
“Аглагийн хийд хүртлэх 6,2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барилгын ажлыг концесс эзэмшигч энэ оны 12 дугаар сарын 15-ны дотор багтаан хийж, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 2016 оны Улсын төсвөөс нөхөж авахаар гэрээний төсөлд тусгажээ.
Эх сурвалж: news.mn