Харуусал амтагдсан шүлгийн мөрүүдээс…

12009808_934035379995112_5653086391436022634_nМагад тэрэнд орчлон чамлагдсан
Мартагдсан хорвоо Бурханд чамлагдсан
Далайн эрэг дээр нойрсож буй сахиусан тэнгэр
Давчуу орчлонгоос яаран буцсан

Яг л унтаж буй мэт
Ядарсандаа далайн эрэг дээр нойрссон мэт
Үе үе далайн ус үсийг нь илбэх
Бузар орчлонгоос буцахад нь зовлонг нь угаах

Би боддог юм
Үхэл гэж юу юм Үнэнээс хатуу барьцгүй
Би гайхдаг юм
Биеэ хаяад нөгөө ертөнц рүү туугдах хүртэл…

Алт ууж мөнгө идэх хүсэлтэй хүмүүс дайн өдөөдөг
Авсанд орохгүй юм шиг аашилдаг хүмүүс шашинаар хийрхдэг
Ганцхан жишээ нь энэ
Газар дээр хэвтэх хүү
Тэр одоо тэнгэрийн шатаар өгсөж явна
Тэнд ээж, ах нь буй12038448_934035166661800_3149192628915913528_n
Эргэж харлаа хорвоод ганцаар үлдсэн аавыгаа
Эцсийн мөчид нулимсаа барьлаа
Уйлах нулимс нь зовлонгийн бороо болж аав дээр нь орно
Урдахь зовлон дээр нь нэрмээс болно
Тойрон бүчиж аавыг нь шалгаах түмэн хүмүүс
Туулсан зовлонгоор нь зугаа хийгсэд

Бурханаас хулгай хийн итгэлийг алдагсад
Хүн чанар хаа байна гэж хашгирна
Бузар орчлонг яах вэ хэмээн хөөрхий эцэг
Сэтгэлээ урна зуурна…………
Гэмгүй сайхан амьдрах хүсэлтэй эцэг
Гэрээсээ хөөгдсөн эцэг
Эцсийн мөчид амьдралын утга учраа усанд живүүлж орхиод
Итгэлээ бас хамт живүүлээд….
Хүү тэнгэр рүү өгсөж явна
Хүсээд байсан тэр жаргалтай амьдрал руу өгсөж явна
Аавынхаа гараас сүүлийн мөчид зуурч…
Айж бүлтэгнэж байсан тэр сэтгэл…………

Chuluunbat Amartuvshin

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …