Сөүл хотын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа

e45c3c8cf2bfd3ac6d0c6bf9044e70b2

Нийслэлийн Засаг даргын урилгаар Улаанбаатар хотод айлчилж буй Сөүл хотын дарга  Пак Вонсүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25, Улаанбаатар-Сөүл хотын хооронд эгч дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ойн мэндийг Сөүл хотын даргад дэвшүүлж, МУИС-ийн хүндэт доктор болсонд нь баяр хүргэлээ. Тэрбээр цаашид “Хоёр хотын харилцааг бодит үр дүн авчрах чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Улаанбаатар хот smartcity болох чиглэлд түлхүү анхаарч Сөүл хотоос туршлага солилцохын зэрэгцээ мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …