Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд 2015” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна.
Энэ арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэд харилцан туршлага солилцох, худалдаа үйлчилгээгээ өргөжүүлэх үүднээс уламжлал болгон арав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. “Намрын ногоон өдрүүд 2015” үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд өнгөрсөн энэ сарын 27-ны өдөр нээлтээ хийсэн бол өнөөдрөөс эхлэн Мишээл экспо төвд үргэлжлэн гарч байна.
09 дүгээр сарын 30-ны өдөр, Лхагва гараг /Мишээл экспо худалдааны төвд/
09.00-19.00 “Монгол хүнс-Органик хүнс-2015”, “Алтан намар-2015” үзэсгэлэн худалдаа
16.00-18.00 “Амтат талх, алаг бялуу” өдөрлөг
Талх, гурилан бүтээгдэхүүний сурталчилгаа, амталгаат худалдаа
Үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжүүд, хоршооны сурталчилгаа
Үзэсгэлэнд оролцогч болон сонирхогчдын дунд хөгжөөнт уралдаан тэмцээн арга хэмжээ