Хууль эрх зүйн орчныг сайжруулах зөвлөмж гаргалаа

11062867_1065690473450582_7356807835251145420_nСүүлийн жилүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хурдацтай хөгжих болсон. Үүнийг дагаад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалтай уялдан үндэсний брэнд хоол, хүнсийг хөгжүүлэх, шинэ технологи, арга ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зэрэг асуудлууд тулгамдаж байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын улсын II зөвлөгөөн”-ийг 50 жилийн дараа буюу энэ сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгууллаа. ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа үг хэлж, зөвлөгөөнийг нээсэн юм. Мөн энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээлтийг Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг танилцуулав. Тэрбээр хүний амьдралын хэв маяг, ажил хөдөлмөртэй холбоотой өөрчлөлтүүд гарч, гадуур хооллолтыг илүүд үзэн нөгөө талаар зөв зохистой хооллолтын талаарх хүн амын мэдлэг, хандлага дээшилсэн нь энэ салбарын ажилтан ажилчдаас өндөр мэдлэг, ур чадварыг шаардах болсныг дурдаад Зөвлөгөөнөөс гарах уриалга, зөвлөмжийг биелүүлж ажиллахын төлөө та бүхний хамтын ажиллагаа, хичээл зүтгэл, чин сэтгэл, эв нэгдэл туйлаас чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

12046991_1065692333450396_4261071940867305855_nЗөвлөгөөнд ХХАА-н сайд Р.Бурмаа оролцож, мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ салбарын хөгжилд томоохон хувь нэмэр болох олон улсын жишигт нийцсэн мах, махан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногооны хагас боловсруулсан, бэлдэцийн үйлдвэрийг байгуулах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт Эрүүл ахуйн зохистой дадал, Үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн хүн арддаа эрүүл, шимтэй, зохистой хоол, хүнсээр үйлчлэх эрхэм хүндтэй, хариуцлагатай энэ ажил үйлсэд нь ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчиллээ.
Тус зөвлөгөөн нь хөдөө орон нутаг, нийслэл хотын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллагсдын төлөөлөл болсон 1100 гаруй тогооч, зөөгч, менежер, ажилтнуудыг хамарсан өргөн цар хүрээтэй болсон байна. Зөвлөгөөний дараагаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаарх зөвлөмжийг гаргасан юм.
Зөвлөгөөний үеэр төлөөлөгчид хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн орчныг сайжруулах, ялангуяа одоо мөрдөгдөж буй стандарт, нормыг шинэчлэгдсэн хууль эрх зүйн орчинтой уялдуулан шинэчлэх, сайжруулах хэрэгтэй гэдгийг онцолж байлаа. Мөн Монгол үндэстний брэнд хоол, ундааны нэр төрлийг нэмэгдүүлэх, дэлхий дахинд сурталчлах зэргээр олон асуудлыг хэлэлцлээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …